БСШУСЯ: ТЕНДЕРИЙН МАРГААНААС БОЛЖ СУРАХ БИЧГИЙН ХЭВЛЭЛТ УДААШИРСАН
2018-1019 оны хичээлийн жил дуусах дөхөж байхад сурагчид шинэ сурах бичгээ гардан авчээ . Уг нь хичээлийн шинэ жилтэйгээ зэрэгцэн хэвлэгдэж , тараагдах ёстой сурах бичиг зохиох болон хэвлэлтээсээ болж ийнхүү удааширч , оны өмнө сургуулиудад тараагдаж , өвлийн амралтаар гэрээт номын дэлгүүрүүд рүү хүргэгджээ.
БСШУСЯ-НЫ СУРГАЛТЫН ОРЧИН, СУРАХ БИЧИГ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
6-12 ангийн нийт сурагчдын 40 хувьд нь хүрэхээр номыг сургуулиас нь тараах ажлыг оны өмнөхөн амжуулсан ч ном хангалтгүй байдаг гэж хүүхдүүд ярьж байна. Жишээлбэл 38 хүүхэдтэй нэг ангид нэг төрлийн ном 2-ыг 10-ыг өгөхөөр хүрэлцдэггүй учир өөрсдөө өндөр үнэтэй худалдаж авдаг тухай ярилаа.
Номгүй үлдсэн 60 хувь өөрсдөө үнэтэй ч хамаагүй худалдаж авъЯ гэхнээ шинээр гарах ёстой ном одоог хүртэл номын дэлгүүрүүдэд ирээгүй байлаа. Тухайбал тус дэлгүүрт нөхөн хангалтын буюу дахин хэвлэлтийн номнууд л зарим нь худалдаалагдаж байгаа , харин шинээр хэвлэгдэх ном хэзээ ирэх нь тодорхойгүй , БСШУСЯ-наас тоймтой хариу хэлээгүй гэсэн юм. Ийнхүү жил болгон дахин дахин хэвлэдэг гэж шүүмжлүүлдэг сурах бичиг энэ жилээс бүр цагтаа ч хэвлэгдэхгүй хүүхдүүдийг чирэгдүүлж байгааг та бүхэн харлаа.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ