МБШТ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН НОМ УНШИХ ТАРИФ 500-20,000 ТӨГРӨГ БАЙНА

Сүсэгтэн олон хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс шинийн 15ны дотор  үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үрждэг гэж үздэг тул гандан хийдүүдийн хамгийн ачаалалтай үе байдаг. Ялангуяа Гандантэгчинлэн хийд олны хөлд дарагдаастай байлаа.

Уг нь лам нар зурхай заслыг жилийн аль ч үед хийж болно , гол нь засал хийлгэхдээ сэтгэлийн гэмээ засах ёстой гэж захидаг боловч иргэд шинийн 15ны дотор багтаж заслаа хийвэл сэтгэлд сайхан байдаг тул ийнхүү дугаарлан зогсож байна гэж ярилаа.

Иргэд дүйчин өдрүүдэд засал зан үйлээ хийлгэхийн зэрэгцээ бурхны шашны зан үйлийг танин мэдэх, түүнийг сонсч оюун санаа, сэтгэлийн муу гэмийг арилгах нь заслын дээд гэсэн. Уншиж буй ном нь энэрэл нигүүлсэх, оюун санааг хөгжүүлэх сургаалууд байдаг учраас сүсэгтэн олон үүнийг таньж мэдэхийг зорихыг захилаа. Сүсэгтэн олны хувьд Гандантэгчинлэн хийд гэлтгүй бусад сүм хийдэд ч ном уншуулж, засал хийлгэх боломжтой гэсэн юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн