Нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Б.Лхагвасүрэн агсанг сүүлчийн замд нь үдлээ

Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэрт яруу найрагч соён гэгээрүүлэгч монголын утга зохиолын ноён оргил Б.Лхагвасүрэн агсан энэ сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсч уран зохиол урлаг соёлын салбарт хүнд гарз тохиосон.Төрийн соёрхолт ардын уран зохиолч лхагвасүрэн агсан 1944 оны 11-р сарын 25-ны өдөр төв аймгийн баян өнжүүл суманд мэндэлжээ.Тэрээр ангир уураг,атга нөж гашуун өвс зэрэг олон 10 жүжгийн зохиол бичсэн нь ард түмний сэтгэлд хоногшон үлдсэн юмаа.Нэрт найрагчийн туурвисан боржигоны бор тал шүлгийг монголчууд дунд мэдэхгүй хүн үгүй биз ээ.Нэрт яруу найрагчаа өнөөдөр түүний төрөл төрөгсөд хамтран зүтгэгчид төрийн өндөрлөгүүд эцсийн замд нь үдлээ.Энэ үеэр түүний хамтран зүтгэгчдийн нэг МУСГЗ яруу найрагч ай төмөр-очир гуай нэрт найрагчийн талаар бидэнтэй цөөн хором дурсамжаа хуваалцсан юмаа.

МУ-ын ерөнхий сайд Хүрэлсүх захирамж гаргаж нэрт найрагчийн эцсийн замд үдэх ёслолыг зохион байгуулсан.УДЭТ-с өнөөдөр өглөө лхагвасүрэн агсныг түүний төрсөн нутаг төв аймгийн баян-өнжүүл суманд нутаглуулахаар цуваа хөдөлсөн юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн