БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үүрэг чиглэл өгөв
2019-2020 оны хичээлийн шинэ жилд 3 ээлжийн сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгасан.Энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд БСШУСЯ энэ жилээс эхлээд худалдан авалт сонгон шалгаруулалтыг зарлаад гүйцэтгэлийг нь орон нутагт нь хариуцуулахаар боллоо. БСШУС-ын сайд Баатарбилэг өнөөдөр яамны өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгууллаа.Энэ үеээр цаашид хэрхэн ажиллаж талаар сайдын хувиар өөрийн байр суурийг илэрхийлж ТНБ газрын дарга нартаа чиглэл өглөө.Тухайлбал ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн нэг чухал хэсэг болох 3 ээлжийн сургуульгүй болох,хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд салбарын яам нь сонгон шалгаруулалт худалдан авалттай зууралддаг байдлыг халах ёстойг анхаарууллаа.
Үүнээс гадна Боловсрол шинжлэх ухаан соёлын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох 13 хуулийн төслийг намрын чуулганы завсарлагааны хугацаанд бүрэн боловсруулж заримыг нь УИХ-д өргөн барихад бэлэн болгохоор төлөвлөжээ.Тухайлбал киноны тухай номын сангийн тухай музейн тухай боловсролын салбарыг багц хуулийн төслүүдийг УИХ-д нэн яаралтай өргөн барихаар төлөвлөж байна.Иймээс хаврын чуулганаас өмнө хэлэлцүүлэг бусад хууль боловсруулах процесудыг яаралтай дуусгахыг салбарын сайд нь санууллаа.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ