Ээлжит бус чуулганыг 3 сард зарлана
УИХ-ын ээлжит бус чуулганыг 3 сарын эхээр зарлан хуралдуулахаар болжээ.Учир нь өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэгдэж амжаагүй алтны татвартай холбоотой хуулиас эхлээд чухал асуудлуудлууд үлдсэн.Мөн хаврын чуулганаар хуулийн хугацаатай хууль тогтоомжууд байгаа учраас ээлжит бус чуулган зарлаж намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй хуулиудаа эцэслэн батлахаар төлөвлөжээ.
Намрын ээлжит чуулган завсарлаад 7 хонож байна.Намрын чуулган завсарлахтай зэрэгцээд ээлжит бус чуулганыг энэ сард зарлан хуралдуулах эсэх тухай төрийн ордонд яригдаж эхэлсэн.Учир нь өнгөрсөн намрын чуулганаар энэ оны төсвийг батлахад сар орчим хуралдаснаас бусдаар зөвхөн сандал суудал албан тушаал томилгоо ярьсан.Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үндсэндээ хэлэлцэж ч эхлээгүй гэхэд хэлсдэхгүй.Иймээс ээлжит бус чуулган зарлахгүй бол 4 сард эхлэх хаврын чуулганаар төсвийн гүйцэтгэл үндсэн ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтээс эхлээд хуулийн хугацаатай олон асуудал хэлэлцэхээр дарааллаа баталсан.Мөн улс төрийн намуудын тухай сонгуулийн тухай зэрэг хуулиудыг хэлэлцэх үеэр улс төржилт дээд цэгтээ хүрэх нь тодорхой.Иймээс хаврын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаж намрын чуулганаас үлдсэн хуулиудаа хэлэлцэхээс өөр арга үлдсэнгүй ээ.
УИХ-ын даргын зөвлөл хуралдаад ээлжит бус чуулган зарлах чиглэл гаргасан байна.Харин энэ сарын сүүлээр үү ирэх сарын ихээр үү гэдэг нь тодорхоогүй байна.Одоо улс төрийн өнцгөөс харвал УИХ- дээр ямар ч хууль тогтоомж саадгүй хэлэлцэгдэх учиртай. Учир нь эрх баригч намын дарга ерөнхий сайд хүрэлсүх өөрийн кабинетын сайдаа УИХ-ын даргаар томиуулж чадсан.Энэ нь ч ээлжит бус чуулганыг хүссэн үедээ зарлан хуралдуулах боломжтой болгож байгаа юм.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ