ДОРНОД АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 4 ТӨРЛӨӨ

Монгол түмний уламжлалт мал аж ахуйг амжилттай эрхэлж, улсын аварга болсон малчдад монголын төр онцгой хүндэтгэл үзүүлж шагналыг малчны хотонд нь  аваачин гардуулдаг уламжлалтай.Эх орны зүүн  хязгаар Дорнод аймгаас энэ жил улсын аварга малчин 4 төрсөн байна.

Дорнод аймгийн Матад сумаас төрсөн улсын аварга малчин Жамбын Гомбосайханых сумаасаа 30 гаруй км-т Жаргалантын адгийн хөндийд өвөлжиж байна. Улсын аварга малчны болзол хангасан  тэрээр 12 настайгаасаа эхлэн  50 гаруй жил тасралтгүй мал маллаж байна. Тал нутгийн малчин түмний мал маллах соёл уламжлал, өвийг тэр чигээр нь өнөөдрийг хүртэл тээж, үр хүүхдүүддээ өвлүүлж яваа онцгой нэгэн.  Ж.Гомбосайхан гуай 5 хүүхдээ бүгдийг нь малчин болгож, том хүү нь сумын аварга малчин болжээ.Эдний хот айл   өнөөдрийг хүртэл малаа мориор хариулж, нүүдэл суудал, ус түлээ, хадлан тэжээлээ  тэмээн тэргээр тээвэрлэж, худгаа гар аргаар гаргах тэр уламжлалыг өнөөдөр ч  хэвээр нь хадгалж үлджээ. Энэ бол байгаль дэлхийдээ хамгийн ээлтэй байх шалгарсан арга гэж болно. Улсын аварга малчных 5 хошуу малтай.  Үхэр сүрэг голдуу өгсөхийн зэрэгцээ Гал шар үүлдэрийн адуу, Барга үүлдэрийн хонь,  Баяндэлгэр үүлдэрийн ухнаар малын үүлдэр угсааг сайжруулсан байна.

Дорнод аймгийн Сэргэлэн сумаас 2 жил дараалан улсын аварга малчин төрсний  энэ жилийн аварга малчин нь  Очирхүрээ багийн малчин Сөрхөмийн Нямсүрэн байлаа. Малч ажилсгаараа алдартай үзэмчин түмний төлөөлөл тэрээр малын үүлдэр угсааг сайжруулж малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг малчдын нэг. С. Нямсүрэн  Үзэмчин үүлдэрийн хонь, Баяндэлгэр үүлдэрийн ямаа, Галшар үүлдэрийн адуу зэргээр 5 хошуу мал  өсгөж малынхаа тоог 2000 давуулсан байна.  Залуу малчдад өөрийн мал маллах арга туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ  сумынхаа айл өрхүүдийг малжуулахад зөвхөн сүүлийн 2 жилийн дотор 880 толгой мал зориулжээ. ,

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн