Гахай жил их өөрчлөлтийн жил.

Гахай жил мянган жилд 156 удаа тохиодог. Эдгээр цөөнгүйд нь Монголын түүхэнд тодоор бичигдэх үйл явдлууд болж өнгөрчээ. Монголчууд гахай жилд цөөнгүй улсыг дайлаар мордон ялалт байгуулж байснаас эхлээд Мөнх хаан зэрэг хаадууд хаан ширээнд заларч Чингис зэрэг зарим хаад, Их жанжин СҮхбаатар нар тэнгэрийн орноо оджээ. Гахай жилийн түүхэн эдгээр үйл явдлаас Монголын түүхэнд хамгийн тодоор бичигдсэн нь 1911 оны гахай жил юм.

Гахай жилд мөн оюуны өндөр чадавхитай эрхмүүд, суут бүтээлүүд төрдөг байна. Дулдуйтын Данзанравжаа, 5,6-р богд, 14-р далай лам, Зохиолч Донровын Намдаг, Пэрлэй, Маам нар төрж, Алтангэрэл зэрэг зарим судар бүтээл, Монголын анхны дунд сургууль, Налайхын төмөр зам зэрэг бүтээн байгуулалтууд хийгджээ.

Гарч буй шороон гахай жил урвуулагч хэмээх гуншинтай. Үгийн утгаар шууд харвал урваач, шарваач гэж ойлгож болох ч зурхайд түүхчид үүнийг мууг сайнд урвуулах шинч чанар бүхий тодотгол хэмээн тайлбарлаж байна. Иймээс гарч буй урвуулагч хэмээх шороон гахай жил Монголчуудын түүхэнд сайн сайхан өөрчлөлт шинэчлэлтийг авч ирэх ээл ивээлтэй жил болохын өлзийтэй ерөөлийг өргөж байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн