Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарлалаа

Энэ жилийн улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг олон нийтэд зарлалаа. Шөвгөрсөн 16 бөхийн 2-оос нь сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Сэргээш илэрсэн нэг бөх нь журмын дагуу Б сорьцоо БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид дахин шинжлүүлэх хүсэлтээ гаргасан бол энэ жилийн наадамд түрүүлсэн улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжинд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн