МБШТ гандантэгчинлэн хийдээс хоггүй шинэлье уриалга гаргалаа

Монголчууд сар шинийн өглөө ургахын улаан нарыг харж , нарандаа залбирч ,уул усаа тахидаг уламжлалтай. Гэсэн ч сүүлийн жилүүдэд ёс уламжлалаа гээгдүүлж байгаагийн овоо тахилгыг хогоор булах болсон тул МБШТ гандантэгчинлэн хийдээс хоггүй шинэлцгээе уриалгыг гаргажээ.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний мандах нарыг харж хийморио сэргээх гэсэн хүмүүс шинийн нэгний өглөө шилийн богд тасганы овоо руу гардаг уламлжлалтай. Гэвч зарим нь ёс уламлжлалаа мэдэх мэдэхгүйгээс үүдэн их хэмжээний тавгийн идээ , сав саваар нь сүү барьж гаран цацдаг. Гэвч ихэнх нь сүүнийхээ сав , архиныхаа шил , тавгийн боовоо уул овоон дээрээ хаяад буудаг харамсалтай дүр зураг сүүлийн жилүүдэд шүүмжлэлийн бай болох болсон . Тиймээс МБШТ гандантэгчинлэх хийд БОАЖЯ-тай хамтран хоггүй шинэлье гэсэн  уриалга гаргажээ.

Монгол ёс уламлжлалд өргөл багаддаггүй болохоор нэг ширхэг арвай тэнгэрт шар үхрийн чинээ харагддаг гэдэг болохоор тавагласан идээ , бүтэн сүү , архи авч гарах шаардлагагүй гэлээ. Мөн авч гарсан идээ будаанаасаа багаханг өргөөд бусдыг нь авч яваад өөрсдөө хүртэх ёстой байдаг юм байна.

Түүнчлэн уулын царам руу машинтайгаа давхиж ороод хад чулууг нь онги татан дээш авирч оройд нь гардаг байдао байсаар байгаа. Тиймээс онгод хийморио овоолоостой хогондоо даатгаж , уул хадаа гэмтээлгүйгээр хийморио сэргээвэл байгаль дэлхийдээ ч тэр , тухайн хүндээ ч тэр тустай гэдгийг захисан юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн