АВТО УГААЛГА,ХҮНСНИЙ ЛАНГУУНУУДЫН АШИГ 2 ДАХИН НЭМЭГДЭЖ,ӨДӨРТ 2 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ ОЛЖ БАЙНА

Сар шинийн баяраар нэг өрх 1,5 сая төгрөг, нийтээрээ 845 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ мөнгөний 40 гаруй хувь нь шууд хэлбэрээр урд,хойш хөршийн эдийн засагт орж, үлдсэн 60 хувь нь дотоодын худалдаа,үйлчдвэр үйлчилгэ эрхлэгчдийн халаасанд ордог. Иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж,хаалгаа барихдаа хүрлээ гэж орилсоор байгаа худалдаа,үйлдвэр,үйлчилгээ эрхлэгчид сар шинийн баярын өмнөх энэ өдрүүдэд харин ашиг орлого арвинтай сууна. Тухайлбал сар шинийг цэвэр цэмцгэр угтах ёс уламжлалын дагуу Авто угаалгын газрууд ачаалал ихтэй,орлого сайтай ажиллаж байна. Тэд өдөрт л 2 сая орчим төгрөгийн орлоготой ажиллаж байна.

Харин худалдааны төвүүдийн хүнсний лангуунуудын хувьд өдрийн орлого нь мөн л 2 дахин нэмэгдэж, 2 сая орчим төгрөг олж байна. Нэг худалдан авагч л дунджаар 80-100 мянган төгрөгний баярын ширээний бүтээгдэхүүн авч байгаа учраас орлого нь ингэж нэмэгджээ.

Хэдийгээр баярыг дагаж,худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн орлого нэмэгдэж,ашигтай ажиллаж байгаа ч ашиг нь өнгөрсөн жилүүдийн мөн үеийнхээс 2 дахин бага байгааг хэлж байлаа. Тухайлбал өнгөрсөн цагаан сарын баярын өмнө авто угаалга,хүнсний лангуунууд 3-4 сая төгрөгнийн ашигтай ажиллаж байжээ. Түүнчлэнжилийн жилд баярыг далимдуулж,бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг нэмдэг хандлага энэ жил ч мөн байлаа. Тодруулбал авто угаалгуудын нэг машин угаах үнэ нь 15 мянган төгрөг байсан бол баяр ойртох бүр 20,25 мянга болж нэмэгдсээр зарим угаалгуудад  35 мянган төгрөг болсон ч жишээ байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнүүд л гэхэд ширхэг,кг тутамдаа 50-500 төгрөгний нэмэгдэлтэй зарагдаж байх юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн