НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсийн 7 цэцэрлэг, Эх Хүүхдийн Үндэсний Эрүүл Мэндийн төв болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч 100 ширхэгийг хандивлалаа. Энэ аппарат нь агаарт байгаа хорт вирусыг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, 1 цагийн дотор PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар сармагжуулахаас гадна 20-иод төрлийн үнэртүүлэгчтэй байдгаараа ихээхэн ач холбогдолтой юм байна.

Цаашдаа ч “Наро Банчэн хутагт” сан, “Нароба институт”-ын зүгээс хийх хүмүүнлэгийн ажлуудад өөрийн биеэр оролцон, сайн үйлсийг дэлгэрүүлэхээ Наро Банчэн Гэгээнтэн амалж байлаа. Тэрээр сар шинийг эх орондоо өнгөрүүлээд номт улс руу буцаж, эрдэм номдоо шамдах юм байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн