Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзав
МУ-ын ерөнхийлөгч баттулга АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсчээ.Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монголчууд тус улсын 200 орчим хотод амьдарч байна. МУ-ын ерөнхийлөгч баттулга АНУ-ын вашингтон хот дахь ЭСЯ-ны байранд тус улсад ажиллаж амьдар байгаа монгол иргэдтэй уулзлаа.Өнөөдрийн тус улсын Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000,Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000,Баруун бүсийн Лос Анжелест 2000,Сан Францискод 4000,Сиатльд 1500 орчим иргэн амьдарч байна.Мөн монгол иргэдийн санаачилгаар байгуулагдсан 58 холбоо, төрийн бус байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг байна.Дээрх хотуудад амьдардаг монголчуудын төлөөлөл болон холбоо, төрийн бус байгууллагыг төлөөлөн ирсэн 180 орчим иргэн ерөнхийлөгчийн уулзалтанд оролцож өөрсдийн санаа бодлоо хуваалцжээ.Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хоёр жил болж байна. Энэ хугацаанд хөрш хоёр орныхоо Төрийн тэргүүн нартай уулзаж албан гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Энэ удаад Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар АНУ-д айлчилж хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлажээ.
Ийнхүү иргэдийн зүгээс оффшор дансны асуудал мөн 2 улсын харилцаа энэхүү айлчлалын дараа ямар түвшинд өргөжин хөгжих үр дүн юу байх талаар АНУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд сонирхож байжээ. Оффшор дансны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөхдөө оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгээ илэрхийлсэн юм.Харин хүн бүрийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын суурь нь тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдэж байгаа явдал хэмээн тодорхойлж, энэ байдлыг өөрчлөхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг сэргээхийг зорьж байгаа гэдгээ ерөнхийлөгч баттулга онцолжээ.