ХСҮТ-ийн химийн эмчилгээний тасгийн үүдэнд нас насны хүмүүс дугаарлан сууна.

Хавдар өвчнөөр шаналж байгаа хүмүүс эм тариагаа өөрсдөөсөө авах ялангуяа орон нутгийн өвчтөнүүд хотод удаан хугацаагаар байрлан эмчилгээгээ хийлгэхэд байр түрээслэхээс эхлээд эдийн засгийн хувьд хүндрэл ихтэй байдаг тухай Сүхбаатар аймгаас ирсэн өвчтөн ярьсан байна. ХСҮТ-өөс хийсэн сурвалжлагыг хүргэе.

ХСҮТ-ийн химийн эмчилгээний тасгийн үүдэнд нас насны хүмүүс дугаарлан сууна. Тэдний дунд суугаа 60 орчим насны эмэгтэй жилийн өмнө хөхний хорт хавдар гэж оношлогдон хагалгаанд орсон бөгөөд одоо 9 дэх удаагаа химийн эмчилгээнд орохоор дугаарлан суугаа нь энэ. Тэрээр сүхбаатар аймгийнх бөгөөд хавдар нь оношлогдсоноос хойш хотод байр түрээслэн эмчилгээ хийлгэж байгаагаас гадна өндөр өртөгтэй олон төрлийн эм тариагаа өөрөөсөө авч хийлгэдэг тухай ярилаа.

Энэ тасгаар өдөртөө 50-60 хүн химийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд ихэнх өвчтөнүүд нь зонхилон тохиолдо хавдар нь хожуу үедээ оношлогдсон байдаг хүмүүс байдаг гэсэн юм. Энэ байдлаас харахад монголд ялангуяа улаанбаатар хотод хожуу оношлогдох байдал хэвээр байгаа юм байна.
Нэгэнтээ хавдар өвчтэй гэж оношлогдсон тэр нь хожуу үедээ оношлогдсон хүмүүст сэтгэл зүйд нь маш хүндээр тусдаг байна. Тухайлбал хавдартай гэж оношлогдсон 10 хүн тутмын 5 нь сэтгэл зүйэ гүн хямралд ордог гэлээ. Тиймээс эдгээр хүмүүст сэтгэл зүйн ганцаарчилсан эмчилгээг үзүүлдэг байна.

Хавдрын одоогийн нөхцөл байдал болоод цаашдын прогнозыг харахад 2040 он гэхэд хавдрын өвчлөл одоогийнхоосоо ихсэх хандлагатай байгаа гэсэн ДЭМБ-ын судалгаа гарчээ.

Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд аяны үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байдаг. Иймд “хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2019 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хамтрагч талууд шийдвэрлэсэн бөгөөд аян хэрэгжих аймгуудыг сонгохоор судалгаа хийж байгаа юм байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн