Иргэдийн ухамсаргүй байдлаас болж байгаль дэлхий хогийн цэг болон хувирчээ.
Олон хоног үргэлжилсэн баяр наадмын өдрүүдээр гол нуурын эрэг хүний хөлд дарагдлаа. Тэд хогоо байгальд үлдээж, бохирдуулж байгаа иргэд цахим орчинд шүүмжилсэн. Бидний очсон туул голын эрэг орчимд хогийн цэгээр дүүрсэн байлаа.
Туул голын эрэг орчим ахуйн болон хүнсний хог хаягдал, гялгар уутнууд, шил хуванцар савны хогоор дүүрчээ. Хогоо ил задгай хаяснаас гадна бөөгнүүлж, гялгар уутанд хийгээд буудалсан газраа, эсвэл бургасны ёроолд хаяад явсантай 10 алхаад л таарна. Уг нь туулын голын эрэг дагуу зориулалтын хогийн сав байрлуулсан ч иргэд хогоо хогийн саванд хийхгүй байна.
Туул гол зөвхөн жишээ сая баяр наадмын өдрүүдэд өгийн нуур, гачуурт, налайх, сөгнөгөрийн голын эрэг хүн болон хогоор дүүрчээ. Тухайлбал өгийн нууран гэсэн facebook хуудсанд баяр наадмын өдрүүдэд өгийн нууранд амарч зугаалсан иргэд хогоо тэр чигээр нь үлдээгээд явсан, ил задгай биеэ засаж, 00 –ийн цааснаар дүүрснийг үзэгч та харж байна. Үүнээс гадна Сөгнөгөрийн голын эрэг ч гэсэн хүний хөлд дарагдаж, хамаг нь өвч талхлагдаж, улаан шороо, хог л үлдсэн тухай нутгийн иргэд яриж байна.
Хогоо аваад явчих сэтгэлгүй аминчхан үзэлтэй нэгнээс болж, байгаль дэлхий ийнхүү бохирдон, биднээс аврал эрж байна. Монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялаж, зугаалах нь хүний эрх ч гэлээ, хогоо хогийн саванд хийж, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах нь иргэн таны ухамсарт үйлдэл гэдгийг иргэд сануулж байна.
Зөрчлийн хуулиар олон нийтийн газар бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан хүнийг 10000 мянган төгрөгөөр торгох ёстой ч энэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй хяналт сул байгааг үзэгч та бүхэн дээрх мэдээнээс харлаа. Хэрэв таны эргэн тойронд хог хаяж, эсвэл биеэ засаж байвал зурагаар баримтжуулан мэргэжлийн хяналтын байгууллагад өгч, иргэний үүргээ биелүүлээрэй.