БУЯНТ УХАА 2 ХОРООЛЫГ ТҮРЭЭСЛЭХ ЭСЭХ НЬ 4 САРД ЭЦЭСЛЭН ШИЙДЭГДЭНЭ.

Түрээсийн орон сууцны зориулалтаар Буянт ухаа 2 хороолыг барьж байгаа.Гэсэн ч ч одоогоор буянт ухаа 2 хорооллыг түрээслэх эсэх нь тодорхойгүй байна.  Учир нь барилгын ажлыг дуусгах  54 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас  санхүүжүүлсэн учир  тэр мөнгийг нь улсын төсвөөс гаргуулж , хөгжлийн банкинд өгсөн  тохиолдолд  л түрээсийн орон сууцаар ашиглах боломжтой болно гэж БХБЯ –наас мэдээллээ.

Засгийн газрын тогтоолоор ТОСК-иос хэрэгжүүлж байгаа “Буянт ухаа-II” хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууцны барилгын явц 80 хувийн гүйцэтгэлтэйгээр өнгөрсөн хавар  зогссон байсан.  Тэгвэл барилгын дутууг  Хөгжлийн банкны санхүүжилтээр үргэлжлүүлж,өнгөрөгч  арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байсан ч өнөөдрийн байдлаа тус хороолол дулаанаа аваагүй , дотор заслаа хийгээгүй байдалтай байна.

Ийнхүү  цаад тал нь 4 сард дулаанаа авч дотор заслаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа буянт-ухаа 2 хорооллыг бхбя-ны зүгээс түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглах сонирхолтой байгаа ч хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 54 тэрбум төгрөгийг нь төсвөөс гаргуулж өгч ,банктай тооцоо дуусааны дараа энэ асуудал шийдэгдэнэ гэсэн юм. Тиймээс яг өнөөдрийн байдлаар буянт ухаа 2 хорооллыг түрээслэх  эсвэл зарах эсэх нь бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа юм байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн