Казахстаны шинэ ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 70,96 хувийн саналаар сонгогджээ.
Өнгөрсөн ням гарагт Бүгд найрамдах Казакстан улсын ерөнхийлөгчийн сонгууль болж тус улсын шинэ ерөнхийлөгчөөр Касым-Жомарт Токаев сонгогдлоо. Уг сонгуулийн сонгогчдын ирц 77,4 хувьтай байсан бол манай улсад амьдарч буй казакстан улсын иргэдийн 98,1 хувь нь саналаа өгчээ.
Өнгөрсөн ням гарагт болж өндөрлөсөн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн үр дүнг өнөөдөр тус улсаас манай улсад суугаа элчин сайд К.Кобландин танилцууллаа. БНКазУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нийт 7 нэр дэвшигч өрсөлдөж, Нур отан намаас нэр дэвшсэн Касым Жомарт Токаев нийт сонгогчдын 70,96 хувиар ялалт байгуулж, шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. БНКУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд 6 сая 504 мянган сонгогч буюу нийт сонгогчдын 77,4 хувь нь саналаа өгсөн байна. Харин манай улсад амьдарч буй казакстан улсын иргэдийн 93,1 хувь нь саналаа өгчээ.
Сонгуулийн ирц сайн, сонгогчид шинэ ерөнхийлөгчдөө сэтгэл хангалуун, нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрсөн, шударга сонгууль болж өндөрлөсөн гэх мэдээллийг тус улсын дотоод хэргийн яамнаас өгснийг уламжиллаа. Шинэ ерөнхийлөгч Касым Жомарт Токаев маргааш Нурсултан хотод тангаргаа өргөж,ажлаа хүлээж авах юм байна.