Үндэсний морин уралдаанд эрлийз адуу уралдуулахыг уяачид эсэргүүцлээ

Монголын морин спорт уяачдын холбооны долоодугаар их хурал энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагджээ. Тус хуралдаанаар Үндэсний морин уралдаанд оролцох морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдаанд оролцуулах болсон шийдвэрийг гаргажээ. Тэгвэл уяачид тус хуралдаанаас гарсан шийдвэр болон эрлийз адууг үндэсний морин уралдаанд оролцуулдагийг эсэргүүцэж, энэ салбарт төрийн төрийн бодлого зохицуулалт дутагдаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Уяачид нэн түрүүнд  үндэсний морин уралдааныг спорт юм уу, Монголын өв соёл юм уу гэдгийг ойлгож, тодорхойлох хэрэгтэй байна гэлээ.   Учир нь ихэнх хүмүүс үндэсний морин уралдааныг  өв соёл биш  зөвхөн уралдаан маягаар л харж, ойлгодог болоод байгаа тул үндэсний морин уралдаан утга учраа алдаж , монгол адууны жинхэнэ угсаа, залгамж устах аюулд хүрээд байна гэсэн юм.

Түүнчлэн дэлхийн бусад улсад морьдыг өндрөөр нь хэмжиж, уралдуулах шаардлага хаана ч байдаггүй. Харин морьдыг үйлдвэр бүрээр нь ангилж уралдааныг зохион байгуулах нь үйлдвэрийн үржлийг шалгах хамгийн оновчтой арга байдаг тухай ярьсан юм.  Тийм учраас нэг үйлдвэрийн адууны уралдааны төрөлд тухайн үйлдвэрээс өөр эсвэл эрлийз адууг уралдуулахыг олон улсад хориглосон байдаг. Гэвч манай улсад энэ бүхэн эсрэгээрээ явагдаж байгааг эсэргүүцлээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн