ЗГ-ын эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэх захиргааны хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авахгүй.
МУ-ын ерөнхийлөгч Баттулга өнгөрсөн 7 хоногт захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тависан. Учир нь энэ хуулиар ЗГ-ын гаргасан шийдвэрийг зарим шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүх хянахгүй болсноор хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн ҮХ-ийн суурь зарчим алдагдаж байна хэмээн төрийн тэргүүн үзсэн. Тэгвэл УИХ дахь ман-ын бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. ЗГ-с өргөн мэдүүлж УИХ-р батлагдаад сар ч хүрээгүй байгаа Захиргааны ерөнхий хуулийн гол өөрчлөлт нь УИХ-с чиглэл болгосны дагуу ЗГ-ын гаргасан шийдвэр захиргааны шүүх хянан хэлэлцэхгүй байх зохицуулалттай.Бүр Тодруулбал Гадаад бодлого Үндэсний аюулгүй байдал,Ашиг малтмал өмч хувьчлалын талаар ЗГ-ын гаргасан шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй.Тэгвэл ийм хууль батлагдсан нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн ҮХ-ийн суурь зарчмыг алдагдуулсан болохыг ерөнхийлөгч хоригтоо тодорхой дурьдсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэжээ. Харин хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ ман-ын бүлгийн дарга тогтохсүрэн ингэж тайлбарлалаа.
Уг нь захиргааны ерөнхий хуулийн гол зорилго эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ хуульд нийцүүлэн авахад чиглэсэн.Гэтэл хуулийн ганц ийм өөрчлөлтийг хийж болох байсан тухай тухайн үедээ хуульчид маш ихээр хэлж захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан.Нөгөө талаас ҮХЦ нэгэнт зг-ын шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй гэдэг шийдвэрийг өмнө нь гаргаж байсан учир хоригийг хүлээж авахгүй болсон нэг үндэслэл нь энэ юм байна. 2-рт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хуулийн дагуу төрийн мэдэлд авахын тулд эрх баригч МАН ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа.