‘Улаанбаатар авто шоу-2019’ үзэсгэлэнд 19 брендийн 30 гаруй машиныг танилцуулж байна.
“Улаанбаатар авто шоу-2019” үзэсгэлэн нээгдлээ. Манай улсын зах зээлд жилд 3500 гаруй шинэ автомашин импортоор орж ирж байгаа бөгөөд тэдгээр автомашинуудаас хамгийн шилдгүүдийг үзүүлж байна.
Манай улсад жил тутам 45-65 мянган автомашин импортоор орж ирдэг. Үүний 3500 орчим автомашин нь үйлдвэрээс шууд орж ирдэг шинэ автомашинууд байдаг. 2018 оны хувьд хамгийн олон автомашин буюу 3800 орчим шинэ автомашиныг албан ёсны дистрибьютор компаниуд оруулж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл жил тутам шинэ автомашины хэрэглээ, борлуулалтын зах зээл өргөжин тэлсээр байна. Өнөөдөр “Улаанбаатар автошоу-2019” үзэсгэлэн нээлтээ хийж тансаг зэрэглэлийн, спорт ангиллын,бартаат замын, их гээд гээд 19 брэндийн 30 гаруй төрлийн шинэ загварын машинуудыг танилцууллаа. 2015 онд анх Улаанбаатар автошоуг зохион байгуулснаас хойш дистрибьютор компаниуд, брэндүүд,шинэ загварын автомашинууд ч нэмэгджээ.
Улаанбаатар автошоуны үеэр лизинг,даатгалын тусгай нөхцөлүүдээс гадна албан ёсны эрх бүхий баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгож байна. Мөн автомашин худалдан авсан үйлчлүүлэгчиддээ компани бүр тусгайлсан урамшууллуудыг үзүүлж байгаа юм. Автошоу 6-р сарын 2-ныг дуустал мишээл экспо төвд болно.