АН Г.Батхүү агсны амь насаа алдсан асуудлаар ОУПХ-нд хандлаа.
УИХ дахь АН-ын зөвлөл УИХ-ын гишүүн агсан Батхүүгийн учир битүүлэг үхлийн шалтгааныг тодруулах асуудлаар Олон улсын парламентын холбоонд хандахаа мэдэгдлээ. Мөн УИХцаашид үйл ажиллагаа явуулах чадамжгүй гэж үзэж багйаа тул ерөнхийлөгчийн УИХ өөрөө тарах санаачилгыг дэмжиж байна гэлээ. Түүнчлэн ЗГ-ыг ч оцгрох ёстой гэж мэдэгдлээ.
Зг-ыг ч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй огцрох ёстой гэж тус намын зөвлөл үзэж байна. Ерөнхий сайд Хүрэлсүх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй. Мах, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт газар авч энэ нь ард иргэдийн амьдрал их хэмжээний дарамт үүсгэсэн. Мөн ЗГ-ын зарим гишүүд авилгын асуудалд хутгалдсан зэрэг нь оцгрох хангалттай шалтгаан гэж үзэж байна. Түүнчлэн тус зөвлөл төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан БАтхүү агсны үхлийн шалтгааныг улс төрөөс ангид шуурхай шийдвэрлэхийг шаардаж байна. үүнтэй холбоотойгоор дэмжлэг үзүүлэх хүсэлтийг ОУПХ-нд тавьж байгаа мэдэгдлээ.