‘Тавантолгой түлш’ компанийг эсэргүүцэх нь хэнд ашигтайг ойлгохгүй байна гэж мэдэгдлээ.
“Тавантолгой түлш”ХК-ийн гадна ирэх 29-ны өдөр ТББ-ууд жагсах гэж байгаа тухай мэдээллүүд цацагдаад байгаа. Тэгвэл Хотыг утаагүй болгохын төлөө ажиллаж байгаа компанийн эсрэг жагсах гэж байгаа нь хэн ашигтай вэ? гэдгийг ойлгохгүй байна гэж тус компанийн төлөөллүүд мэдэгдлээ.
Нийслэлийн утааг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, “Тавантолгой түлш”ХК-ийн сайжруулсан утаагүй түлшийг хэрэглэж эхлээд байгаа. Тэгвэл 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-аас Тавантолгой түлш компанийн гадна ирэх 29-ны өдөр жагсана гэх мэдээлэл гараад байгаад өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Тавантолгой түлш компани нийслэлчүүдэд шаардлагатай 600 мянган тонн шахмал түлшний хэрэгцээг хангахын тулд бүрэн хүчин чадлаар ажиллаж, одоогоор 168 мянган тонн түлш нөөцлөөд байгаа. Гэтэл ТББ-ууд өөрсдийнх нь үйл ажиллагаанд саад учруулж,жагсаж,тэмцэнэ гээд байгаа нь хэнд ашигтайг ойлгохгүй байгаагаа тэд мэдэгдлээ. Мөн хэрвээ үйл ажиллагаанд нь саад учруулаад эхэлбэл хуулийн хүрээнд хариу арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн юм.