УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг ‘Эрдэнэт’-ийн 49 хувьтай холбоотойгоор яллагдагчаар татжээ.

УИХ-ын гишүүн Эрдэнбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор яллагдагчаар татжээ. АТГ-аас түүнийг дуудаж танилцуулсан бөгөөд гишүүн Эрдэнэбатын хувьд гарын үсгээ зурж тогтоолтой танилцсан ч энэ бүхэн улс төрийн зорилготой өрнөж байгаа үйл явдал гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Эрдэнбатыг АТГ-аас 5-р сарын 21-ний өдөр дуудаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор яллагдагчаар татсан тухай танилцуулж тогтоолд гарын үсэг зуруулжээ. Гишүүн Эрдэнэбатын хувьд яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зурсан ч энэ нь үнэн мөнийг тогтоолгохын тулд гэлээ. Тэрээр Эрдэнэтийн 49 хувийг Монгол улсад авч ирсэн нь улс орныг хохироогоогүй. Харин ч эсрэгээрээ хожоотой шийдвэр байсан гэж үзэж байна.

Ямар ч хохиролгүй хэрэг дээр өөрийг нь буруутгаж багйаа нь улс төрийн зорилготой гэж тэрээр үзэж байна. Өөрийг нь яллагдагчаар татсан Эрдэнэт болон Хөгжлийн банкны шалгалтын дүнг ар араас нь олон нийтэд мэдээлж АТГ-т шилжүүлж багйаа зэрэг нь нэн шуурхай үйл явц нь эрх баригч МАН энэ асуудлыг зориудаар шуурхайлж, олны анхаарлын төвд оруулж байгаагийн шинж гэлээ. Мөн энэ нь АН-ын харлуулж хожоо олох гэсэн МАН-ын 2020 оны сонгуулийн өмнөх пиар гэж тэрээр үзэж байна.

Эцэст нь түүнийг ЭРдэнэт үйлдвэрийн 49 хувьд буруутгаж яллагдагчаар татсан нь улс төрийн зорилготой тул зориудаар олон нийтэд яллагдагчаар татсан мэдээллийг цацуулсан. Энэ нь хууль  зөрчсөн үйлдэл тул асуудлыг шалгуулахаар АТГ болон прокурорт хандаж байгаагаа мэдэгдлээ. Түүнийг Хөгжлийн банкны зөрчлүүд дээр тухайлбал төмөр замын асуудалд холбоотой талаар өчигдөр ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Энэ асуудалд тэрээр дараах тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн Эрдэнэбатын улс орны эрх ашиг чухал гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ. Чухамдаа ард иргэд одоо хууль шүүх, төр засгаас хэтийдсэн, улс төр биш шударга бодит ажил хэрэг, шийдвэрийг л хүлээж байна.   

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн