О.Баасанхүү: Г.Батхүү агсныг унасан байхыг нь хараад холбогдох байгууллагуудад мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Баасанхүү, гишүүн асан БАтхүүг төрийн ордонд нас барсантай холбоотойгоор нэгэн мэдээлэл хийлээ. Тэрээр тухайн өдөр талийгаачийг нас барсны дараа хамгийн түрүүнд олж харж , холбогдох байгууллагуудад мэдэгджээ.
УИХ-ын гишүүн Баасанхүүгийн өрөө Батхүү агсны амь насаа алдсан гонхны ойролцоо байдаг тул тухайн өдөр ажлаа дуусаад гарахдаа түүнийг нас барсан байхыг олж харж холбогдох газруудад мэдэгдсэн гэлээ. Үүнээс гадна түүний өрөө хэдий хэрэг явдал болсон гонхны ойролцоо байдаг ч 2 давхар хаалгатай тул ямар нэгэн дуу чимээ энэ цаг үед сонсоогүй гэлээ. Харин энэ мэдээллийг олон нийтэд зөв мэдээлэл өгөх үүднээс ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авсны дагуу хийж байна гэсэн юм.