Ч.Улаан: Махны үнэ буурна

НӨӨЦИЙН МАХНЫ 49 ХУВИЙГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЖЭЭ

Махны үнэ огцом өссөн нь урд хөршрүү гаргаж байгаа экспорттой холбоотой байсаныг ЗГ тогтоосон байна.Иймээс хомсдол үүсч үнэ өссөн тохиолдолд экспортонд квот тогтоох замаар зах зээлийн үнийг барих зохицуулалтыг ЗГ-с хийж байхаар болжээ.Мөн нөөцийн махыг амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа хэлбэрээр зах зээлд нийлүүлж байгаа тул цаашид үнэ өсөхгүй гэдгийг салбарын сайд нь өнөөдөр мэдэгдлээ. ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хүн амын стратегийн гол нэрийн хүсний бүтээгдэхүүнүүд болох мах гурил хүнсний ногооны хангамж үнийн асуудлыг цаашид хэрхэх талаар хэлэлцжээ.Сүүлийн хэд хоногт махны үнэ огцом өссөн иргэдэд маш том дарамт болсон.Иймээс үнийг цаашид тогтвортой барихын тулд ЗГ тодорхой арга хэмжээ авахаар болжээ.Махны үнэ ингэж огцом өссөн нь экспорт нэмэгдсэнтэй шууд холбоотой.Иймээс урд хөршрүү гарч байгаа махны экспортыг хэрхэн зохицуулж үнийг тогтвортой барихаар болсон тухай салбарын сайд нь ингэж мэдэгдлээ.

Махны үнийг тогтвортой барихын тулд ЗГ-ын арга хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг нь нөөцийн махыг зах зээлд нийлүүлэх өнөөдрийн байдлаар өнгөрсөн өвөл бэлдсэн нөөцийн махныхаа тал хувийг нь хэрэглээнд нийлүүлсэн байна.Цаашид үнэ буурах юм байна.

Махнаас гадна дотоодын гурлын хэрэгцээг ирэх намар хүртэл бүрэн хангах нөөц байгааг салбарын сайд нь мэдэгдлээ.Энэ хүрээнд 11 мянган тонн гурилыг импортоор авах юм байна.Харин төмс хүсний ногооны үнэ болон хангамж харьцангуй тогтвортой байгаа.Төмсөө дотоодоосоо 100 хувь хүнсний ногоогоо 47 хувийг дотоодоосоо хангаж байна.Цаашид энэ тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг ЗГ баримталж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн