Цаг агаар дулаарч, гудамжинд суудаг ахмадуудын нуруу тэнийж, орлого нэмэгджээ.

Цаг агаар дулаарч, гудамжинд суудаг “ахмадууд”-ын нуруу тэнийж,орлого нь нэмэгджээ. Тодруулбал 70 шүргэж яваа Д.Сүхбатын жин үзэж,тамхи зардаг бизнесийн орлого нь дулаармагц 2 дахин нэмэгдсэн байна. Гэхдээ тэр ирэх сард буюу 10 жилийн дараа тэтгэвэрээ гар дээрээ авч үзэх гэж байгаа бөгөөд сардаа хүрэлцэж байвал гудамжинд суухгүй байхаар шийджээ.

Д.СҮХБАТ /БЗД-ИЙН ӨНДӨР НАСТАН/

Нэгдлийн үед агент,хоршооны даргаар ажиллаж,залуу халуун насаа хөдөө аж ахуй,худалдааны салбарт зориулсан Д.Сүхбат 70 хэвийсэн энэ насандаа гудамжинд жин үзэж,тамхи ширхэглэж сууна. Ардчиллын салхиар малчин болж,10 жилийн өмнө хот газар бараадсан. Хот газар зардал ихтэй,бас хотын амьдралд дасахгүй үе үе нь бие нь өвддөг учир тэтгэврээ урьдчилаад зээллэж авдаг болсон. Ингээд хоногийн талх,сүүнийхээ мөнгийг олохоор жин үзэж,тамхи зардаг болжээ.  Тэрээр өнгөрсөн өвөл,хаврын жавар,салхи шуурга нас ахиад ч тэр үү гудамжинд суухад урьд урьдынхаас илүү хүйтэн байлаа гэж ярьж сууна. Харин одоо урин цагтай золгож,нуруу нь тэнийж байгаа бөгөөд орлого нь ч нэмэгдэж байгааг хэлж байна.

Хэдийгээр урин цаг ирж, гудамжинд жин үзэж,тамхи зарж суухад даарч,хөрөх асуудалгүй болсон ч халуун нар ахмадуудад бас л халгаатай. Тиймээс тэр ирэх сард тэтгэвэрийн зээл нь дуусаж, 340 мянган төгрөгний тэтгэвэрээ гар дээрээ аваад эхэлхээрээ гудамжинд суухгүй байхаар шийджээ. Тэр сүүлийн 10 орчим жил тэтгэвэрийн зээлтэй,зээл нь дуусмагч үргэлжлүүлэн зээллэж авдаг байсан бөгөөд энэ удаад ямарч асуудал гарсан зээл авахгүй байхаар шийдсэн байна.

Манай улсын тэтгэвэр авагч ахмадуудын 80 хувь нь тэтгэвэрийн зээлтэй. Тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын 30 хувь нь өөрсдийнхөө эмчилгээнд, үлдсэн хувь нь үр хүүхэддээ зориулж зээл авдаг гэх судалгаа бий. Тэтгэвэрээ зээллэж аваад дуусах хүртэл нь талх,сүүний мөнгө байхгүй учраас гудамжинд сууж бяцхан бизнес хийх замыг сонгох нь олонтаа. Гэвч халуун халж,хүйтэнд хөрж,өдрийн 8 цаг суух нь тэдэнд амар зүйл биш. Тиймээс ч тэд жилийн турш урин цаг,тэтгэврийн зээл дуусах хоёрыг хүлээн амьдарч байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн