‘Эрдэнэт’ үйлдвэрийн удирдлагууд хуулиас давсан эрх мэдэлтэй байсан нь шалгалтаар илэрчээ.
‘ЭРДЭНЭТ’ ҮЙЛДВЭР 2,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ ЛИД:Эрдэнэт үйлдвэр монголросцветмент компанид хийсэн шалгалтаар 20 төрлийн 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн болохыг сангийн сайд өнөөдөр мэдээллээ.Өнгөрсөн хугацаанд эрдэнэт үйлдвэр 2300 орчим худалдан авалтын гэрээ байгуулснаас 1500 орчимыг нь сонгон шалгаруулалт зарлалгүй шууд гэрээ байгуулах тушаалыг ерөнхий захирал нь гаргасан байжээ.Түүнчлэн дарханы төмөрлөг,хөтөлийн цемент шохой үйлдвэртэй шууд гэрээ байгуулж 103 тэрбум төгрөгийг урьдчилгааг дээрх компаниудруу шилжүүлсэн нь ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл болохыг сангийн сайд онцолсон байна. Эрдэнэт үйлдвэрт ЗГ-с хийсэн шалгалтаар худалдан авалттай холбоотой зөрчлүүд хамгийн ихээр илэрсэн болохыг сангийн сайд өнөөдөр мэдээллээ. 2016 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зэсийн 1.2 сая тонн баяжмалыг “Монголиан копер” корпорациар дамжуулан худалдах гэрээг хийжээ. Мөн энэ корпораци руу нийтдээ хоёр удаагийн гүйлгээгээр 55.8 сая ам.долларыг шилжүүлсэн байна. Ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй байсан нь тогтоогдсон байна. “Эрдэнэт” үйлдвэр цэвэр зэс гаргадаггүй. Гэрээгээр хайлуулах ажиллагаа хийдэг. Энэ хайлуулах зардал нь өндөр байна гэж шалгалтын ажлын хэсэг үзжээ. Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьсан. Гаалийн татвартай холбоотой 1.4 тэрбум төгрөгийн зөрчил гарч, акт тавигдсан байна.
Мөн дотоод аудит, хяналт хэрэгждэггүй гэсэн зөрчил гарсан. Нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламжийг 2016-2019 онуудад олгосон байна. Энэ зөрчлөө арилгах ёстойг сангийн сайд онцоллоо.
2016-2019-ны хооронд компанийн засаглалтай холбоотой зөрчил их гарсан. Газрын дарга нь компанийн захирал шиг ажилладаг, ихээхэн хэмжээний санхүүгийн зөрчил, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг олноор байгуулсан зэрэг энэ бүх зөрчил, дутагдлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.