Аавынхаа бичсэн шүлгэнд анх аялгуу нэмсэн нь ‘Дэлхийгээ би мэднэ’ дуу болж 37дох жилдээ дуулагдаж байна.
Хүүхдийн элч хөгжмийн зохиолч Батболдын дууг дуулахгүй хүүхэд гэж бараг үгүй. Цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчид түүний дуугаар хүмүүжиж байна. Хүүхдийн дууны ертөнцөд өөрийн гэсэн олон дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Батболдын нэг өдрийн ажилтай танилцсан сурвалжлагаа хүргэе.
Хүүхдийн гэгээн ертөнцөд хөг аялгуу нэмдэг түүний дууг хүүхэд бүхэн мэддэг ч эгэл даруухан хөгжмийн зохиолчийг тэр бүр мэддэггүй. Цэцэрлэг минь сайн байнауу, би жагсаж чадна дуугаар нь цэцэрлэгийн насны бяцхан хүүхдүүд хүмүүжиж байхад Бага ангийн багшдаа баярлалаа дуу нь Багшийн сургуулийн сүлд дуу болоод зогсохгүй Монголын бүх сурагчид багшдаа талархсан сэтгэлээ илэрхийлж байна. хөгжмийн зохиолч БАтболдын хамгийн дотно найзууд нь цэцэрлэгийн багачууд. Олон цэцэрлэгүүдэд биечлэн очиж дуугаа заадаг. Түүний аав Хүүхдийн зохиолч Соронзонболд. Аавынхаа шүлгэнд анхлан ая хийсэн нь Дэлхийгээ би мэднэ хэмээх дуу болон төрж өдгөө 30 гаруй жил дуулагдаж байна. Олуулаа, Хувирашгүй тоолол, Би дуучин, Муухай жаал, Анх удаа, Шинэ он, Би зурах дуртай, Эрвээхэй, Цаатан хүүгийн дуу гээд хүүхдийн дууны урын санг баяжуулж явна.
С.БАТБОЛД /ХҮҮХДИЙН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ,СТА/
Хүүхдийн хөөрхөн шүлгэнд хөг аялгуу хийчихээд хүүхдүүд яаж дуулах бол хэмээн нойр нь хүрэхгүй догдлон хүлээдэг тухайгаа хэлж байлаа. Хүүхдийн дуу бүтээгчид цөөхөн байна гэж шүүмжилдэг хэдий ч хуучин уран бүтээлүүдийг сэргээн дуулахад асар их урын сан байгаа гэдгийг хэлж байлаа. 60 насныхаа ойн босгон дээр урын сандаа байх 200 орчим дуунаас 60ыг нь сорчлон авч анимэшн хийлгэж дүрсжүүлэн багачууддаа бэлэг барьжээ. Өдгөө Батболд багшийн зохиосон дуугаар цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нар сургалтынхаа гол цөмийг бүрдүүлж байна. Анх Хүүхдийн ордоны дэргэд мөрөөдлийнхөө хамтлагийн байгуулсан нь ЦЭцэг хамтлаг байжээ. Рок попын олон оддыг төрүүлэн гаргасан бол өдгөө олон бяцхан хүүхдүүдийн урлагийн зам мөрийг гэгээлгээр залан өөрийнхөө зохиосон дууг багачуудад хүргэсээр байна.
Урлагийн боловсрол тэр дундаа монгол хэл дээр яруу сайхан бичигдсэн шүлэг дууг дуулна гэдэг хүүхдүүдэд асар их мэдлэг болж очдог. Хүүхдүүд багаасаа гадны бүтээсэн хүүхэлдэйн кино, түүний дууг дуулж хүмүүжиж байгаа нь учир дутагдалтай. Тиймээс Хүүхдүүдэд зориулсан бүтээлийг түлхүү туурвисаар байх болно гэдгээ хэлж байлаа.