МУИС-ийн бизнесийн сургуулийн маркетингийн тэнхимийн 60 жилийн ой энэ жил тохиож байна

МУИС-ын бизнесийн сургуулийн маркетингийн тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээд өнөөдөр даяарчлал ба бизнесийн хөгжил сэдэвт олон улсын эрдэм шинэжилгээний хурлыг зохион байгууллаа.

Даяарчлал ба бизнесийн хөгжил сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд 8 орны дэлхийн нэртэй хүндтэй сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо. Тэд глобалчлалын эрин үеийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, дээд боловсролыг хэрхэн хөгжлүүлэх, гадаад худалдааны салбарт тулгамдаж байгаа асуудал, оу-ын зах зээлд өөрсдийн байр суурийг хэрхэн эзлэх, гадаад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, хэрэглэгчдийн хэрхэн татаж, үнэ цэнэ бий болгох гээд маркетингийн чиглэлийн итгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.

Б.ДАВААСҮРЭН /МУИС-ЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН МАРКЕТИНГИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, ПРОФЕССОР/

МУИС-ийн бизнесийн сургууль 4 тэнхимтэй тэдний ууган тэнхимийн нэг маркетингийн тэнхим байгуулагдаад 60 жил болж байна. Энэ 60 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд гадаад худалдаа, маркетинг гаалийн мэргэжилтэн бэлтгэдэг байна. Сургалт явуулахаас гадна төрийн бодлогын үйл ажиллагаанд оролцох, мөн багш нар судалгаа шинэжилгээний ажлаа оу-д хэвлүүлэх зэргээр ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн