Кёкүшюзан Д.Батбаярыг АТГ-аас залилангийн хэргээр шалгаж байна
Өнөөдөр АТГ-аас 4 сард шийдвэрлэгдсэн хэргүүд болон анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Кёкүшюзан Батбаярын холбогдсон залилангийн хэрэг болон 2 жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа зарим хэргүүд яагаад ингэж удаашраад байгаа талаар тайбар өгсөн юм.
Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа хэргүүдийн нэг бол Кёкүшюзан Батбаярын залилангийн хэрэг юм. Түүний холбогдсон хэргийн талаар АТГ –т энэ оны 4-р сарын 1-нд гомдол иржээ. Үүнд Монгол Улсын их хурлын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, ‘Сайхан ордос туурь’ ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь томоохон төслүүдэд хамтран ажиллана хэмээн итгүүлж 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд ‘Евроази интернэшнл инвестмент групп’ ХХК-иас тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөр их хэмжээний мөнгө авсан боловч эдгээр хүмүүсийн бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй, зохион байгуулалттайгаар залилан мэхэлж компанид 32.713.190.850 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээллийг АТГ өглөө.
Мөн УБ төмөр зам ХНН-ийн дарга Жигжиднямааг 2017 оны 10-р сараас эхлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдэж шүүхийн шатанд очихгүй байгаагийн шалтгааныг тодрууллаа. Синх: Ч.Жаргалбаатар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Сони : Түүнчлэн АТГ –аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм . Үүнд ‘Улаанбаатар дулааны сүлжээ’ ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хахууль авсан ‘Дорнод бүсийн эрчим хүчний систем’ ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хээл хахууль авсанӨмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх /хуучин нэрээр/-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д нь иргэний хэрэг шийдвэрлэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг шалгаж шүүхэд шилжүүлжээ.