1072 хувьцааны ноогдол ашгийг 1-р улиралд багтааж өгнө

Компанийн тухай хуульд зааснаар хувьцаат компани ноогдол ашиг хувиарлах шийдвэрийг жил бүрийн 2-р сарын 19-ны дотор гаргах ёстой байдаг.МУ-ын 2 сая гаруй иргэн хувьцааг нь эзэмшиж байгаа Эрдэнэс тавантолгой компани өнөөдрийг хүртэл ТУЗ-өө хуралдуулж энэ шийдвэрийг гаргаагүй байсан юм.Тэгвэл өнөөдрийн ЗГ-ын хуралдааны үеэр МУ-ын ерөнхий сайд эрдэнэс тавантолгой компанийн удирдлагуудад үүрэг өглөө.Тэрээр хувьцаа эзэмшигч МУ-ын сая гаруй иргэнд энэ оны эхний улиралд багтаан ноогдол ашиг хувиарлах шийдвэрийг яаралтай гаргах ёстойг анхаарууллаа.


ЭРдэнэс тавантолгой компани БНХАУ-ын чалко компани өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан.Ингэснээр 2018 оны жилийн эцсээр 1,1 их наяд төгрөгийн орлого олсон байна.Цэвэр ашиг 720 тэрбум төгрөг БОЛЖЭЭ.Тэгвэл энэ цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг хувиарлах юм.Харин нэг иргэнд хэдий хэр хэмжээний ноогдол ашиг хувиарлах тооцоллыг дараагийн ЗГ-ын хуралдаанд ЭТТ компани танилцуулахаар болжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн