Засгийн газар 2019 онд эх оронч худалдан авалт хийнэ

Өнөөдрийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Нэн тэргүүн гахай жилийн босгон дээр иргэдийн дансанд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг шилжүүлэхээр болсон байна.Нийт 808 мянган иргэний дансанд 2 өдрийн дотор НӨАТ-ын мөнгийг шилжүүлж дуусгах юм байна.

2019 оны ЗГ-с эх оронч худалдан авалтыг дэмжих жил болгон зарлалаа.2017 оны байдлаар төр 1,3 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.Үүнээс дотоодын үйлдвэрлэгчдээс 47 тэрбум төгрөгийн буюу нийт худалдан авалтын 1,4 хувийг л хийсэн байна.Иймээс төр өөрөөсөө эхэлж иргэд ААН-үүд дотоодын худалдан авалтаа дэмжхийг уриаллаа.

ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бас нэгэн асуудал нь экспортын гол гол хилийн боомтуудад технологийн шинэчлэл хийхээр болжээ.Энэ хүрээнд ОУ-ын стандартад нийцсэн сорьцийн лабораторуудыг байгуулахаар шийдвэрлэжээ.

ЗГХЭГ-ын дарга занданшатарыг дээрх мэдээллийг хийх үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг сингапурын компани зарсан эсэхэд тайлбар авлаа.Тэрээр эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа нь Бүртгэлийн байгууллагын мэдээллээр баталгаажиж байгаа хэмээн мэдэгдсиймаа.

ВИДЕО МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн