С.Зоригийн хэргийг шалгах түр хороо байгуулна

Зориг агсны хэрэгт буруутгагдсан Чимгээ Содномдаржаа нарыг өнөөдөр ч суллах ёстой гэж хууль зүйн сайд үзэж байна. Ингэхийн тулд ерөнхий прокурор дээд шүүхэд эсэргүүцэл бичих ёстой. Мөн энэ хэрэгтэй холбоотой нэг шинэ мэдээлэл нь энэ хэргийг үйлдсэн гэх Амгаланбаатар захиалагчийн талаар мэдүүлэгтээ ярьсан байтал хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байгааг нямдорж сайд мэдэгдлээ.

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ түр нь хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Болд, Батзандан, Санжмятад, Нямдорж, Нямбаатар Энхтүвшин, Сүхбат нарын гишүүд багтжээ. Тэгвэл энэ түр хороо яг чиг үүргийн дагуу Зоригийн хэргийг шалгах вэ.

Ц.НЯМДОРЖ /ХЗДХ-ИЙН САЙД/

Түр хорооны хувьд энэ чиглэлүүдээр Зоригийн хэргийг шалгаж санал дүгнэлтээ УИХ-р хэлэлцүүлэх юм. Содномдаржаа Чимгээ нарыг зоригийн хэрэгт хилсээр ял оноосон гэдгийг нотлох нэг баримт нь эрүүдэн шүүсэн бичлэг.Тэгвэл энэ бичглэгийг нийтэд ил болгох ёстой юу гэдэг дээр хууль зүйн сайд тайлбар өглөө.
Зоригийн хэрэгтэй холбоотой нэгэн шинэ мэдээллийг өнөөдөр нямдорж сайд ярьлаа.Энэ нь уг хэргийн захиалагчтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт буруутгагдсан Амгаланбаатар нь хэргийн захиалагчийн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ захиалагчийн асуудлыг нотлогдохгүй байна гээд хэрэгсэхгүй болгожээ.

Ийнхүү зориг агсны хэргийг тойрсон маш олон эргэлзээтэй дээрх асуудлуудад УИХ-с байгуулагдах түр хороо хариулт өгч чадах уу гэдгийг харах л үлдэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн