Б.Пүрэвдорж: Н.Баяртсайхан ажлын хариуцлага алдсан учир ажлаа өгөх ёстой.
УИХ-ын гишүүн Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгч Баяртсайханыг ажлын хариуцлага алдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналаа уих-ын даргад хүргүүлжээ. Учир нь 1,4 тэрбум доллароор интервенц хийсэн ч төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9,9 хувиар суларсан. Капитал банк дампуурч төрийн тусгай сангийн 340 тэрбум төгрөг эрсдэлд ороход төв банк яаралтай арга хэмжээ аваагүй зэргээс шалгаалж Баяртсайхан ерөнхийлөгч ажлаа өгөх ёстой гэж үзсэн байна. УИХ-ын гишүүн Пүрэвдоржийн Монголбанкны ерөнхийлөгч Баяртсайханыг ажлаас нь чөлөөлүүлэх тухай УИХ-ын даргад өргөн барьсан саналд дараах 5 үндэслэлийг дурьджээ. Нэгдүгээрт төгрөгийн ханш америк долларын эсрэг суларсан хэвээр байна. Гэтэл төв банк 1.4 тэрбум долларын интервенц хийсэн байтал байдал дээрдсэнгүй. 2-т иргэдийн орлого нэмэгдээгүй байхад инфляци 2016 онтой харьцуулахад 4-5 дахин өссөн. Түүнчлэн Монголбанкны өр 4,5 их наяд төгрөгт хүрсэн. Чанаргүй зээлийн хэмжээ 1,9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 633 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Эцэст нь капитал банкыг дампууруулж төрийн тусгай санхүүгуудийн 340 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан үйлдэлдээ хариуцлага хүлээж төв банкны ерөнхийлөгч ажлаа өгөх ёстой гэж Пүрэвдорж гишүүн мэдэгдлээ.
Капитал банкинд ЭМД-ийн сангийн 12,9 тэрбум төгрөг 2012 онд анх байршжээ. Улмаар 2012-2016 оны хооронд 134.8 тэрбум төгрөг байршсан байж. Харин 2017 оноос хойш ЭМЯ тус банкинд нэг ч төгрөгийг нэмж байршуулаагүй юм байна. Ингээд 2018 оноос капитал банк ЭМДС-ийн мөнгөний хүүг ч төлөхөө болисон байна.Тэгвэл энэ банкыг дампуурах эрсдэлтэй гэдгийг УИХ-ын гишүүн Номтойбаяр 2018 оны эхээр мэдээд ЗГ-т тусгай сангуудыг мөнгийг энэ банкнаас яаралтай татаж авах саналыг хүргүүлж байжээ. Ийм мэдээлэл байсаар байхад яагаад төрийн сангийн мөнгийг татаж авсангүй вэ.