Таван Толгой – Зүүн Баян чиглэлийн төмөр зам хэний ашиг сонирхол вэ?

ЗГ өнгөрсөн 7 хоногт Тавантолгой зүүн баян чиглэлийн 414 км төмөр замыг дотоодын нөөц бололцоогоороо барих шийдвэр гаргасан. Уг нь тавантолгой гашуун сухайт чиглэлийн төмөр зам нь нүүрсний экспортоо бодвол бидэнд илүү их стратегийн ач холбогдолтой.Гэтэл урт хугацаандаа үр ашгаа үзүүлэх Тавантолгой гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барих шийдвэрийн гол үндэслэл юу вэ гэдгийг УИХ-ын олонх гишүүд огт мэдэхгүй байна.

Тавантолгой гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барихад монголчууд 280 сая доллар зарцуулсан.Үр дүн нь 56 гүйцэтгэлтэй гэх овоолсон шороо зарим нэг тулгуур багана гүүрэн байгуламж төмөр зам нь байхгүй.Гэтэл Тавантолгой зүүн баян чиглэлийн 414 км замыг 700тэрбум төгрөг буюу өнөөгийн ханшаар 266 сая доллараар бүрэн барьж дуусгах шийдвэрийг ЗГ өнгөрсөн 7 хоногт гаргасан.Үнийн дүн нь бараг ойролцоо гэтэл барих замын урт нь тавантолгой зүүн баян чиглэл бараг 2 дахин их.Үүнээс гадна Зүүнбаянгаас Ханги мандалын боомт хүртэл дахин 260 км төмөр зам хэрэгтэй.Эндээс үзвэл тавантолгойгоос зүүн баян хүртэл 414 зүүн баянгаас ханги мандал хүртэл 260 км нийт 670 км төмөр зам барьж байж тавантолгойн нүүрсийг урагшаа гаргахаар байна.Тэгвэл ЗГ-ын энэ шийдвэрийн гол ач холбогдол нь юу байв.

Д.ХАЯНХЯРВАА УИХ-ЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Элдэв-очир өнгөрсөн 7 хоногт яг энэ асуудлаар байр сууриа илэрхийлж ҮАБЗ-ийн зөвлөмж бол МУ-ыг хорлон сүйтгэж байгаа ажиллагаа гэж мэдэгдсэн юмаа.Учир нь тавантолгой гашуун сухайт чиглэлийн төмөр замаа эхлүүлэх ёстой байтал огт ажил нь эхлээгүй тавантолгой зүүн баян гэдэг чиглэл өнөөдөртөө бидэнд ашиггүй.Тэгвэл ҮАБЗ-ийн гаргасан энэ шийдвэрийн талаар уих-ын гишүүдэд ч ямар мэдээлэл очоогүй байна.

Яаж ч бодсон Стратегийн ач холбогдлоо бодвол тавантолгой зүүн баян биш тавантолгой гашуун сухайт чиглэлийн төмөр зам бидэнд эхлээд хэрэгтэй.Дээрээс нь тавантолгой гашуун сухайт чиглэлийн төмөр зам дээрээ 1800 цэргээ ажиллуулж 700 тэрбум төгрөгөө зарцуулчихвал ажил нь ч хурдан дуусч нүүрсний экспорт 60 сая тонн-д хүрэх боломж бий.Нөгөө талаас гашуун сухайт дээр хятадын тал төмөр зам бусад дэд бүтцээ авчирсан байгаа энэ тохиоолдолд бидэнд илүү ашигтай нь ойлгомжтой.Гэтэл яагаад 5 тавантолгой гашуун сухайт биш 5 толгой зүүн баян гэдэг чиглэлийн төмөр зам барих гээд байна вэ.Үүний ард хэний ямар эрх ашиг нуугдаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн