МАН-ын бүлэг М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг дэмжив

УИХ дахь МАН-ын бүлэг ерөнхий прокурорын орлогчид Чинбат Алиманцэцэг нарыг томилуулах ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байна. Мөн энэ 7 хоногт уих-р хэлэлцэгдэх ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.Энэ хуулиар Уул уурхай, үйлвэрлэл үйлчилгээ явуулсны улмаас ус бохирдуулсан бол төлбөрийг 50 дахин нэмэгдүүлж авах зохицуулалт нэмэгджээ.

Б.САРАНЧИМЭГ УИХ-ЫН ГИШҮҮН

УИХ-р энэ 7 хоногт ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. ЗГ-с өргөн баригдсанаар бол уул уурхайн үйл ажиллагаа явуулсан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ ус их хэмжээгээр бохирдуулсан,мөн мал аж ахуй газар тарилангын салбарт ус бохирдуулсны төлбөрийг тус тус авахаар зохицуулсан байжээ.Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр энэ хуулийн зарим зүйл заалтыг хасахаар болсон байна.Тодруулбал бүлгийн ихэнх гишүүд мал аж ахуй газар тариалагны чиглэлээр ус бохирдуулсан бол төлбөр авахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Учир нь татвар нэмэхгүй гэдэг эрх баригч намын бодлоготой хамааралтай юм байна.

Д.ТОГТОХСҮРЭН УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА

ЗГ-с өргөн баригдсанаар бол уул уурхайн үйл ажиллагаа явуулсан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ ус их хэмжээгээр бохирдуулсан,мөн мал аж ахуй газар тарилангын салбарт ус бохирдуулсны төлбөрийг тус тус авахаар зохицуулсан байжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр энэ хуулийн зарим зүйл заалтыг хасахаар болсон байна.Тодруулбал бүлгийн ихэнх гишүүд мал аж ахуй газар тариалагны чиглэлээр ус бохирдуулсан бол төлбөр авахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Учир нь татвар нэмэхгүй гэдэг эрх баригч намын бодлоготой хамааралтай юм байна.

Мөн МАН-ын бүлэг өнөөдөр МУ-ын ерөнхий прокурорын орлогчид томилуулахаар ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналыг дэмжсэн байна. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Чинбат Алиманцэцэг нарыг ерөнхий прокурорын орлогчид томилохоор УИХ-тай зөвшилцөхөөр саналаа ирүүлсэн юм.Харин ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ 2 хүнийг МАН-ын бүлэг заавал дэмж хэмээн гишүүдийг дарамталсан тухай өнгөрсөн 7 хоногт Элдэв-очир гишүүн хэлсэн. Тэгвэл ийм дарамт шахалт гишүүдэд ирсэн эсэхийг бүлгийн даргаас нь тодрууллаа.

Сөрөг хүчин байсан АН-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийж 65-ын бүлэг ҮХ-ийг өөрчлөх чадамжгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл ҮХ-ийн өөрчлөлтийг МАН-ын бүлэг биш уих-ын 57 гишүүн дэмжих шаардлагатай.Тэхээр энэ бол парламентын бүрэн эрхийн асуудал босго өндөртэй.Гагцхүү уих-ын гишүүд хувь хувьдаа дэмжих дэмжихгүй нь тухайн хүний асуудал.Ямар ч байсан ҮХ-ийн өөрчлөлтийг ард түмнээс асууна гэдгээ олонхийн бүлгийн дарга мэдэгдсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн