Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа
Өнөөдөр 11:17 цагт Соёмботой ууланд гал гарлаа гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах , аврах есөн ангийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж , цурманд орууллаа. Гал түймэр анх богд уулын богины амнаас гарч эхэлсэн байна.
Нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг богд ууланд өнөөдөр түймэр гарч , мод руугаа орлоо. Дээрх дуудлагыг ойр орчмын айлууд ОБЕГ-т 11 цаг 17 минутанд өгсөн байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах есөн ангийн 65 гал сөнөөгч,дархан цаазат богд хан уулын хамгаалалтын захиргааны ажилтнууд , 12 автомашинтайгаар ажиллаж түймрийг 12:40 цагт цурманд оруулсан юм. Гал түймэрт 5-6 га орчим газар галд өртжээ.
Богд уулын Богинын аманд гарсан гал түймрийг унтраахаар нийслэлийн зургаан дүүргийн гал сөнөөгчид ажиллаж байна.Засаг даргын зүгээс яаралтай арга хэмжээ, чиглэлийг газар дээр нь өгч ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.Хуурайшилт ихтэй байгаа энэ үед ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.