УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Тавантолгой – Зүүнбаян чиглэлд эхлээд төмөр зам барих нь хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байна
5-р сарын 1-ээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. ЭНэ чиглэлд төмөр замтай болсноор Монгол улс нүүрсээ нэг улсаас хараат бусаар борлуулна. Мөн илүү ашиг олно гэж ЗГ тайлбарлаж байна. Харин үүнийг УИХ-ын зарим гишүүд тухайлбал гишүүн Л.Элдэв-Очир хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байна.
Төмөр зам барьж Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд зардал багатай хүргэж ашиг олох нь Монголын ард түмний сүүлийн 10 гаруй жилийн мөрөөдөл харин улс төрчдийн хувьд сүүлийн 10 гаруй жилийн хэрүүлийн сэдэв юм. Урт хугацааны маргааны дундаас ТТ-ГС чиглэлд төмөр зам барих шийдвэрийг төр гаргаж 280 сая доллар зарцуулж эдгээр далангуудыг босгосон. Үүнийг нийт ажлын 56 хувь гэж дүгнээд байна. ЭНэ төмөр замыг барьж дуусгавал бид нүүрсээ ГАшуунсухайтын боомтоор Хятад улсруу гаргаж зарна. Энэ бол одоогийн байдлаар хамгийн дөт зам. Харин үүнд ЗГ-аас гаргасан шийдвэрийн дагуу ТТ-ЗБ чиглэлд төмөр зам барьвал 414 км зам туулж нүүрсээ Замын-үүд Эрээнээр урд зүгрүү гаргана. Мөн хойшоо Владивостокруу ч хүргэнэ. Тиймээс ЗГ энэ чиглэлийг стратегийн чиглэл гэж тодорхойлж байна.
Харин үүнийг УИХ-ын гишүүн Элдэв-Очир улс орныг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж нэрлэж байна. Түүнийхээр эхний ээлжинд дутуу орхисон ТТ-ГС-ын замаа дуусгах ёстой. Ингэснээр ТТ-ГС чиглэлд амь насаараа дэнчин тавин тээвэр хийж байгаа 14 мянган жолооч тэднийг тойрон гарч багйаа хар тамхи, биеэ үнэлэлт, хулгайн тээвэр, осол аваар зэрэг олон асуудлыг нэг дор шийдэж чадна гэж үзэж байна. Мөн эдийн засгийн хувьд ч төдийлөн ашигтай бус, ТТ-ГС-аар далайд хүрч болно гэж үзэж банйа.
Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга/
Харин үүнийг УИХ-ын гишүүн Элдэв-Очир улс орныг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж нэрлэж байна. Түүнийхээр эхний ээлжинд дутуу орхисон ТТ-ГС-ын замаа дуусгах ёстой. Ингэснээр ТТ-ГС чиглэлд амь насаараа дэнчин тавин тээвэр хийж байгаа 14 мянган жолооч тэднийг тойрон гарч багйаа хар тамхи, биеэ үнэлэлт, хулгайн тээвэр, осол аваар зэрэг олон асуудлыг нэг дор шийдэж чадна гэж үзэж байна. Мөн эдийн засгийн хувьд ч төдийлөн ашигтай бус, ТТ-ГС-аар далайд хүрч болно гэж үзэж байна.
Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн/
ТТ-ГС чиглэлийн замыг ЗГ мөн идэвхижүүлнэ гэж мэдэгдэж байна. Гэхдээ гадаад дотоодын х/о дыг нээлттэй сонгон шалгаруулж үлдсэн 40 гаруй хувийн ажлыг хийж дуусгана гэж төлөвлөж байна. Харин ТТ-ЗБ чиглэлийн төмөр замын хөрөнгийг ЭТ-н 750 сая ам долларын ашгаар барина. Барихдаа дотоодын цэргийг ашиглаж хэмнэлт хийнэ хэмээн зарлаад байна. Гэхдээ цэргүүдэд эргэлзэж чанаргүй бүтээн байгуулалт болохвий гэсэн болгоомжлол мөн байна.
УИХ-ын гишүүн Элдэв-Очир Эм ЭС группын хувьцаа эзэмшигч. Тус группын хувьд ТТ-ЗБ чиглэлд төмөр зам барих зөвлөмж гаргасан ҮАБЗ-ийн нэг гишүүн болох ерөнхийлөгч БАттулгатай төмөр замын асуудал дээр эсрэг тэсрэг явсаар ирсэн. ТИймээс ерөнхийлөгчийн шууд нөлөөтэй орж ирж байгаа энэ ажлыг ашиг сонирхлын үүднээс эсэргүүцэж байх бүрэн боломжтой. Хэдийгээр түүний хувьд эм си эсийн бүх хувьцаагаа зарсан ашиг сонирхол үгүй болсон гэж мэдэгдсэн ч ган хүний залилангийн төслийг Монголын төр санхүүжүүлж болохгүй гэж үзэж байна гэсэн юм.
Монголчуудын хувьд нүүрсээ дэлхийн зах зээлд гаргаж өндөр ашиг олох ганц л зорилготой. Харин үүнийг яаж хийх дээр ийнхүү одоо ч улс төрчид маргасаар байна. Гэхдээ энэ удаагийн ҮАБЗ-ийн зөвлөмж, ЗГ-ын шийдвэрийн дагуу дахин нэг төмөр замын бүтээн байгуулалт удахгүй эхлэхнээ. Харин энэ бүтээн байгуулалт өмнөх шигээ 56 хувьдаа ороод гацах уу бүрэн баригдаж үр дүнгээ өгөх үү? Олон сайхан амлалт сонсож ирсэн ард иргэд одоогоор тийм ч итгэлтэй биш байна.