Капитал банкийг хэн дэмжиж төрийн сангийн мөнгийг байршуулсан бэ?

Албадан татан буулгасан Капитал банкинд төрийн 4 сангийн 340 тэрбум төгрөг байршиж байсан. Эдний дийлэнхи нь татвар төлөгчдийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө юм. Гэтэл иргэдийн эрүүл мэнд амь нас, ирээдүйн амьдралын баталгаа болсон хөрөнгийг 2015 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон банкинд 4 жилийн туршид байршуулсаар ирсэн нь анхаарал татаж байна.

Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, ЖДҮХ сангийн 47 тэрбум,  Хөгжлийн банкны 52 тэрбум, МУБИС-ийн 2 тэрбум , АШУҮС-ийн 4 тэрбум нийт 340 тэрбум төгрөг Капитал банкинд байршиж байжээ. Дээрх сангуудын хөрөнгийг 2007 оноос байршуулж эхэлсэн бөгөөд 2013,2014 онуудад тус бүр 100 тэрбум төгрөгөөр эдгээр сангийн хөрөнгүүдийг нэмж байршуулжээ. Гэвч 2015 оноос татвар төлөгчдийн эрүүл мэнд нийгмийн даатгалын мөнгийг хадгалж байсан Капитал банк төлбөр гүйцэтгэх чадваргүй болж эхэлсэн байна.

Ч. ХҮРЭЛБААТАР /САНГИЙН САЙД/

Хэрвээ 2015 онд Капитал банк төлбөрийн чадваргүй болоод байсан бол бүхэл бүтэн 4 жилийн туршид сангийн хөрөнгө татан авах, татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлгүй болгох арга хэмжээг яагаад аваагүй, тус банкны үйл ажиллагааг үргэлжлүүлэв гэдэг асуулт гарч ирж банйа. Мөн тус банкны чанаргүй зээлийн үлдэгдэл 208 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 80 хувийг эзэлж багйаа тухай Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдэгдсэн. Тэгвэл энэ хүртэл яагаад арга хэмжээ авсангүй вэ хэмээн хохирогчид мөн асууж байна. Улмаар Капитал банк тодорхой эрх бүхий албан тушаалтан байгууллагын дэмжлэгээр өдий 4 жил үйл ажиллагаагаа явуулж иржээ гэх хардлага аль хэдийн үүсээд банйа. Дээрх сангуудыг хариуцан ажилладаг одоогийн салбарын сайд нарын хувьд тэднийг ажлаа авахад нь аль хэдийн дээрх сангийн мөнгүүд байршсан байсан. Үүнээс хойш бусад банкуудад тараан байршуулах болон нэмж байршуулахгүй байх арга хэмжээ авсан гэж хариулж байна.

Д.САРАНГЭРЭЛ /ЭМ-ИЙН САЙД/

Тэгвэл 4 сангийн 340 тэрбум төгрөг 250 гаруй хадгаламжийн дансны хөрөнгө хаашаа оров. Яагаад банк тооцоогүйгээр төлбөрийн чадваргүй болтлоо алдаа гаргав. Банкны мөнгө улс төрийн болон өөр бусад шалтгаанаар ашиглагдсан эсэх зэрэг шалгаж тодруулах хариулт нэхсэн асуултууд хөвөрч байна. Мэдээж үүнтэй зэрэгцээд татвар төлөгчид, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах нь нэн тэргүүний ажил болоод байна. Харин үүний барагдуулах хөрөнг Капитал банкинд үлдсэн эсэх, дахиад ЖАСт ын БАтхүүгийн өрийг төлдөг шиг татвар төлөгчдийн мөнгөрүү шургалах явдал гарахвий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд аль хэдийн үүсээд байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн