Капитал банкинд хадгаламж эзэмшигчид хохирлоо бүрэн төлүүлж чадах эсэхдээ эргэлзэж байна.

Капитал банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвтэй  хамтран түр хороо байгуулж, өнөөдөр Монголбанкны гадаа жагсаал зохион байгууллаа.

800 гаруй иргэн капитал банкинд 20 саяас дээш хадгаламжтай. Эдгээр иргэдийн төлөөлөл болсон 60 орчим иргэн хохирогчдын холбоонд хандан өнөөдөр Монгол банкинд шаардлага хүргүүллээ.

Капитал банкинд 20 саяас доош төгрөгийн хадгаламжтай байсан иргэдийн мөнгийг Хадгаламжийн даатгалын корпарациас олгохоор болсныг өчигдөр сангийн сайд мэдэгдсэн. Харин 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай байсан иргэдийн мөнгийг тус корпарациас олгохгүй. Даатгал хийлгээгүй эзэмшигчид капитал банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргаж, зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтын орлогоос хамааран Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу хохирлоо барагдуулна. хадгаламж эзэмшигчдийн хувьд тус банкны дампууралд монгол банк болон улс төрийн нөлөө орсон гэж үзэж байна.

Иргэд хадгаламжиндаа сул байгаа, илүүдсэн мөнгөө хадгалдаггүй. Хуруу хумсаа хугалан байж олсон таван төгрөгөө амьдралаасаа илүүчлэн байр орон сууцтай болох, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хуримтлуулахаас эхлээд эмчилгээний төлбөр гээд бидний амьдралд мөнгөний хэрэгцээ шаардлага алхам тутамд тулгардаг. Хадгаламж эзэмшигчдийн хувьд хохирлоо бүрэн авч чадах эсэхдээ ихээхэн санаа зовниж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн