Төрийн тэргүүний нэр холбогддог төмөр замын хэрэг дарагдах уу?

5 ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛД ДАХИН ТӨМӨР ЗАМ БАРИХ ҮАБЗ-ИЙН ЗӨВЛӨМЖ ГАРЧЭЭ

5 толгой гашуун сухайт, 5 толгой зүүн баян чиглэлд төмөр зам барих зөвлөмжийг ҮАБЗ-с гаргажээ. Гэхдээ хамгийн түрүүнд 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх ёстой гэж зөвлөмжинд тусгасан байна.Харин уих-ын гишүүд тавантолгой гашуун сухайт чиглэлийн төмөр зам барихаар 270 сая долларыг салхинд хийсгэсэн асуудлаа эхлээд шийдсэний дараа шинэ төмөр замын асуудлыг ярих ёстой гэж шүүмжиллээ. Уих-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ-с өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ. ЗГ нүүрсний экспортыг нэмэгдүүлж 1 сая тоннд хүргэх маш том бодлого дэвшүүлсэн.Гэхдээ өмнө нь тавантолгой гашуун сухайт чиглэлд төмөр зам барихаар 270 сая доллароор шороон далан бариад орхисон хэрэгтэй одоогийн төрийн тэргүүн холбогддог.Тэгвэл энэ хэргийг дарахын тулд өнөөдөр дахин 5 толгой гашуун сухайт чиглэлд төмөр зам барих шийдвэрийг ҮАБЗ-с гаргасан уу гэх хардлага төрж байна.

ЗГ-с өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд Тавантолгой зүүн баян тавантолгой гашуун сухайт чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх тухай заалт тусгагджээ.Эдийн засгийн ач холбогдлоо бодвол эхлээд 5 толгой гашуун сухайт чиглэл нь яалт чгүй хэрэгтэй. Гэтэл тавантолгой зүүн баян гэсэн чиглэлд төмөр барих ажлыг хамгийн түрүүнд эхлүүлэхээр ЗГ-ын тогтоолд тусгасан учрыг зарим гишүүд ойлгосонгүй.

Экспортоо нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам барих нь зөв. Гэхдээ ҮАБЗ-ийн зөвлөмж нэрээр чухам яагаад өмнө барьж чадаагүй замыг одоо дахин барьж дуусгах шийдвэр гарч байгаа талаар эргэлзээ дагуулсан олон асуудал хариулт нэхэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн