УИХ-ын гишүүн Б.Ундармаа ‘Капитал’ банктай холбоогүй гэж мэлзсэн мөртлөө банкийг нь татан буулгасан шийдвэрийг ‘улс төр’ гэв.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банктай холбоогүй гэж мэлзсэн мөртлөө банкийг нь татан буулгасан шийдвэрийг улс төр гэв. Тус банкинд төрийн 400 орчим тэрбум төгрөг байршиж байжээ.

Капитал банкийг албадан татан буулгаж байгааг өчигдөр Монгол банк мэдэгдсэн. Үүнийг тус банкны хувьцаа эздийн нэг УИХ-ын гишүүн Ундармаа улс төржилт гэж тайлбарлаж байгаа бол Хадгаламж эзэмшигчид харин хэрхэн хохиролгүй үлдэх вэ гэж санаа зовниж байна.

Капитал банкны алдагдал 380 тэрбум төгрөгт хүрсэн тул Монгол банк албадан татан буулгах шийдвэр гаргаж эрх хүлээн авагч томилсноо өчигдөр зарласан. Төрийн 4 нь сангийн хэдэн зуун тэрбумын хөрөнгийн байршуулж байсан 28 салбар нэгж 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламж эзэмшигчтэй банк яагаад ийм байдалд хүрсэн нь одоогоор төдийлөн тодорхой биш банйа. Энэ үйл явдлын талаар тус банкны эзэн гэгддэг УИХ-ын гишүүн Ундармаагаас өнөөдөр тордуултал тэрээр энэ банктай ямар нэгэн холбоогүй гэсэн тайлбар өгсөн мөртлөө энэ шийдвэрийг улс төржилт гэж үзэж байна гэлээ.

Б. УНДАРМАА /УИХ-ЫН ГИШҮҮН/

УИХ-ын гишүүн Ундармаа ХОМ-тээ 2015 оноос эхлээд 4 жил дараалан Капитал банкны хөрөнгө оурулагч хэмээн мэдүүлсэн мөртлөө эзэмшлийнх нь банк албадан татан буугдангуут хариуцлагаас зугатсан ийм мэдэгдэл хийж байх юм. Капитал банкинд зөвхөн 56 мянган хадгаламж эзэмшигч, 165 мянган харилцах данс эзэмшигчийн хөрөнгө байгаагүй. Тус банкинд төрийн 4 сангийн нийт 340 тэрбум байршиж байсан юм. Энэ бол төр гэх эзэнгүй айлын хөрөнгө биш татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг. Бүр тодруулбал энд Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум , Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг байсан. Мөн дээр нь МУБИС-ийн 2 тэрбум , АШУҮС-ийн 4 тэрбум ЖДҮД сангийн 47 тэрбум байсан байна. 2015 оноос тус банк төлбөр хийх чадваргүй болж төр, татвар төлөгчдийн дээрх санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй болсон тул албадан татан буулгах дээрх арга хэмжээг авсан байна.

Эдийн засаг өсч байхад энэ үйл явдал болсон нь хадгаламж эзэмшигчид болон харилцагчидад хохиролгүй байх боломжийг олгож байна гэж Сангийн сайд хэллээ. Тус банкны үндсэн хөрөнгөөр харилцагч болон хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах боломжтой гэж албаныхан тооцоолжээ.

Харин иргэд Капитал банкинд 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай байсан бол Хаан банкаар дамжуулан дээрх хадгаламжаа авах боломжтой. Учир нь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж даатгагдсан байжээ. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99,5 хувийг эзэлж байна. Харин 20 саяас дээш хадгаламжтай иргэд илүү гарсан хадгаламжийн хэмжээг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ. Үүнтэй холбоотойгоор 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авах боломжтой юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн