АНУ-ын хууль тогтоогчид Йеменийн иргэний дайнаас гарах шийдвэр гаргалаа
2015 оноос эхлэн үргэлжилж байгаа Йемен улсын дотоодын иргэний дайнд АНУ тэргүүтэй Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб зэрэг улс орнууд татагдан ороод өдгөө 4 жилийн нүүрийг үзэж байна. Тус дайнд ойролцоогоор 100,000 орчим мянган хүн амь үрэгдэж, ихээхэн эдийн засгийн хохирол үзүүлээд байна. “Дэлхийн энхийг сахиулагч” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг АНУ багаггүй хугацаанд уг дайнд оролцож байгаа бөгөөд өчигдөр буюу пүрэв гаригт АНУ-ын төлөөлөгчдийн танхим хуралдаж 247-175 –ийн саналаар АНУ-ын Йеменийн дайн дахь Саудын Арабад үзүүлэх цэрэг зэвсгийн дэмжлэгийг зогсоох шийдвэр гарчээ. Ал жазера агентлагийн мэдээллэж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг шийдвэрт хориг арга хэмжээ авах магадлал өндөр байгааг дурьдаад энэхүү дайнд цааш тодорхойгүй хугацаанд америкийн арми үүрэг гүйцэтгэх магадлалтайг онцолжээ.