2000 оноос хойш ашиглаагүй зооринд Б.Содномдаржааг хорьж эрүүдэн шүүжээ
С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан 2 иргэнийг хилсээр ялласан байж болзошгүй эрүүдэн шүүж байгаа бичлэгийг өнөөдөр сэтгүүлчдэд үзүүллээ. Энэ хэргийг ингэж зохиомлоор шийдвэрлэхэд прокурорын байгууллагын нэр бүхий удирдлагууд ШШГЕГ,Тагнуулын ажилтнууд хамтарсан гэж хууль зүйн сайд мэдэгдлээ. Одоо яаралтай Содномдаржаа Чимгээ нарын гэм буруугүйг тогтоох ажиллагаа шүүх прокурорын байгууллага хийх ёстой юм байна.
С.Зориг агсны хэрэгт ял сонссон Чимгээ содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг өнөөдөр хэвлэлийнхэнд үзүүллээ. Хэдийгээр аймшигтай яргалал цус нөж болсон зүйл байхгүй байсан ч Содномдаржааг дэглэж зодож дарамталж байгаа зүйл хорих ангийн ялтнуудын өрөөнд болжээ.2000 оноос хойш ашиглахаа больсон хорих байрны зоорийн давхарт байрлах цонхгүй усгүй 00-гүй өрөөнд Содномдаржааг хорьсоноос эхлээд энд маш олон хууль зөрчигдөж эхэлжээ.Улмаар түүнийг цохиж зодон дарамталж хавиргыг нь хүртэл хугалсан байгаа юм.Тэгвэл гэм зэмгүй гэж үзээд байгаа Содномдаржаа чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэн торны цааны суулгах ажлын хэн зохион байгуулав.
Ц.НЯМДОРЖ /ХЗДХ-ИЙН САЙД/
Зоригийн хэргийн тухайд бас нэгэн анхаарал татдаг асуудал нь хэргийн цорын ганц гэрч болох булганы мэдүүлэг. Тэрээр Содномдаржаа Чимгээ нарыг Зоригийн амь насыг хөнөөсөн хүмүүс биш гэж мэдүүлсээр байхад ял оноочихсон явдал нь үнэхээр хачирхалтай.
Ийнхүү зориг агсны хэрэгт буруутгагдсан Чимгээ Содномдаржаа нарын ялласан хэрэг зохиомол болж таарлаа. Тэгвэл Ингэж зохиомол хэрэг үүсгэж зоригийн хэргийн гэм буруутнуудыг олж шийтгэсэн болгож нийгэмд харагдах гэсэн маш том эрх ашиг хэнд байна вэ.Магадгүй Энэ зохиол хэргийг хйисэн хүмүүс нь Зоригийн амь насыг бүрэлгэх захиалга өгсөн жинхэнэ захиалагчид юм биш биз дээ.
Мэдээж шүүх нотлох баримт гэрчийн мэдүүлэг мөрдөн шалгасны үндсэн дээр Зоригийн амь насыг бүрэлгэсэн хүмүүст ял өгсөн байж таараа. Гэхдээ энэ нотлох баримтууд гэрчийн мэдүүлэгүүд зэрэг нь үнэхээр үнэн эсэх нь бас эргэлзээ төрүүлж байна.Одоо Шүүх прокурорын байгууллагын удирдлагууд эхнээс сольж эхэлсэн.Тэгвэл 20 жил шийдэгдээгүй энэ хэрэгт цэг тавигдах эсэхийг харах л үлдэж байна.