Хүлэмжийн аж ахуйд зөгийн тоос хүртээлтийг ашигласнаар жимс, жимсгэний ургац сайжирдагийг салбарынхан онцоллоо

Монгол улсын хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад газар тариалан, мал аж ахуйн салбар голлон үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд хүлэмжийн аж ахуйн салбар бусад хүнсний үйлдвэрлэлийн салбаруудаас илүү хөгжиж байгаа талаар салбарынхан онцолж байна.

Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл” хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд “зөгийн бүлийг ургамлын тоос хүртээлтэнд ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” сэдвээр зөгийн аж ахуй эрхлэгчдэд сургалт явууллаа. Зөгийн аж ахуй нь хүнсний ургацыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чухал нөлөө үзүүлдэг. Дэлхийн хүн амын хүнсний 3/1-ийг зөгийн аж ахуйн тоос хүртээлтийн дүнд бий болгож авдаг гэсэн судалгаа бий. Харин Зөгийн аж ахуйг үйлдвэрлэлд оруулж ирэх нь чухал байгаа талаар салбарынхан хэлж байна.

Б.ЗАНДААХҮҮ /МОНГОЛЫН ЗӨГИЙЧДИЙН ХОЛБООДЫН ДЭЭД ЗӨВЛӨЛИЙН ТУЗ-ИЙН ДАРГА/

Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаар газар тариалан, таримал ургамлын тариалалтад зөгийн балны тоос хүртээлтийг ашигладаг. Энэ нь ургацыг нэмэгдүүлэх, жимс жимсгэнэ стандартын хэмжээнд нь хэлбэр дүрсийг нь хадгалдгаараа онцлогтой. Хүлэмжийн аж ахуйн хувьд зөгийн аж ахуйд тоос хүртээлтийг тавьснаар гүзээлзгэнэ ургацын үзүүлэлт нь тааварт нийлүүлж байгаа хэмжээгээрээ 370 хувиар буюу 3.7 дахин нэмэгджээ.

Т.ЭНХЖАРГАЛ /ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ/

Дашрамд дурьдахад дэлхий дээр 100 сая орчим бүл зөгий гаршиж, тэжээгдэн ажилладгаас 90 гаруй сая нь ургамлын тоос хүртээлтэд ашиглагддаг. Үлдсэн хувь нь  ургамлыг түшиглэн байгалийн балыг үйлдвэрлэх зориулалтаар ажилладаг гэсэн тоо баримт байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн