Хүүхдүүд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө жагслаа

Гуравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгний хооронд ЦЕГ-аас Хэрэг бүртгэх албатай хамтран “Нэг хором тэвчье” аяныг зохион байгуулж эхэлсэн. Энэ аяны хүрээнд хүүхдүүд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө анх удаа жагслаа.

Жагсаалд Сүхбаатар дүүргийн 1-р дунд сургуулийн 800-аад сурагч оролцоо. Тээврийн цагдаагийн албаны цагдаа нараар хамгаалуулсан сурагчдын цуваа 1-р дунд сургуулиас төв шуудангийн уулзвараар дамжаад, драмын театраас 1-р сургууль хүрэх маршрутын дагуу жагслаа. Жолооч нарын хариуцлагагүй, хурд хэтрүүлэх, дүрэм зөрчдөг байдлаас болж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь их байдаг. Тэгвэл “Нэг хором тэвчье” аян жолооч нарт замын хөдөлгөөний сахилга соёлыг хэвшүүлэх гол зорилготой. Харин хүүхдүүд явган зорчигч, жолооч болон бусад замын хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, түрэмгийллээр биш хүлээцтэйгээр, сахилга, соёлтойгоор хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

Э.БӨХБАТ /ТЦА-НЫ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА/

Бид уур бухимдлаа тэвчээгүйгээс үүдэн хүний эрүүл мэндэд хүнд хөнгөн гэмтэл учруулдаг. Энэ нь эргээд тухайн этгээдүүдийг нэгийг нь хохирогч болгож, нөгөөх нь амьдралынхаа багагүй хугацааг хананы цаана өнгөрүүлэх шийдвэрт хүргэдэг. Тиймээс нэгхэн хором өөрийн уур бухимдлыг барьж сурснаар өөртөө болон бусдад хохирол учруулахгүй гэдгийг хууль хяналтынхан анхааруулж байна. Дашрамд дурдахад нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 30 гаруй хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлдэг. Эдгээр хэргийн 60 гаруй хувь нь нийслэл хотод, 30 гаруй хувь нь хөдөө орон нутагт гардаг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн