Хотын орлогч дарга нарын цалин хөлсөнд 900 сая төсөвлөжээ
НИТХ-ын ээлжит хуралдаанаар шинэ засаг даргын 6-н орлогчийн цалин хөлсийг яаралтай шийдэж төсөвт тодотгол хийх тухай нийслэлийн засаг даргын саналыг хэлэлцлээ. Яаралтай горимоор оруулж ирсэн энэ саналыг НИТХ дах АН-ын бүлэг эсэргүүцсэн юм. Учир нь 6 орлогчид 900 орчим төгрөгийн цалин нийгмийн даатгал унааны зардлыг нь хот гаргахаар тусгасан байна.
С.Амарсайхан /Нийслэлийн засаг дарга/
Өнөөдрийн хуралдаанаар уг нь нийтийн тээврийн шинэчлэлт үнэ тарицыг шинэчлэн тогтоох , 5-р сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх ажлын явцыг хэлэлцэхээр товлосон байсан ч хотын орлогч нарын цалин хөлсийг батлуулах саналыг өчигдөр яаралтайгаар оруулж иржээ. Ингэж яаралтай оруулах болсон шалтгаанаа хотын дарга ингэж тайлбарлаж байна.
Ц.Баатархүү /НИТХ дах АНын бүлгийн дарга/
Ер нь НИТХ-ын хуралдаанд яаралтай горимоор асуудал оруулж ирэх эрх нь төлөөлөгч бүрт байдаг юм байна. Гэхдээ орууулж ирэх асуудал нь өөрөө онц чухал байх ёстой байдаг байтал төрийн бүтцийг данхайлгасан орлогч нарын цалингийн асуудлыг ингэж оруулж ирж байгаад НИТХ дах АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна.
Гэсэн ч НИТХ –ын дарга Дагва АН-ын шүүмжлэлийг сонссоны дараа хурлыг горимын дагуу явуулж , орлогч нарын цалин хөлсийг хэлэлцэхээр болсон юм. ЭНд сонирхуулахад хотын 6 орлогчийн 2 нь үндсэн орлогч , үлдсэн 4 нь тодорхой төслүүдийг удирдах юм байна.