ХЭҮК: 2001 оноос хойш эрүүдэн шүүлт байгааг хэлсэн ч УИХ тоогоогүй өдийг хүрсэн

Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж, гайхан шогширч байгаа тухайгаа хэвлэлд ярьсаар байна. Гэтэл  Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн хугацаанд нийтдээ 17 илтгэл бичиж, УИХ-д танилцуулж байсны 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан байна. Гэсэн ч УИХ энэ илтгэлийг хайхрахгүй явсны гор нь одоо гарч байна гэж ХЭҮК мэдээллээ.

Ж.БЯМБАДОРЖ /ХЭҮК-ИЙН ДАРГА/

Түүнчлэн яллагдагч Содномдаржаа 2016 онд ХЭҮК-т бичлэг үзсэн УИХ-ын гишүүдийн ярьж байгаа шиг эрүүдэн шүүлт тулгаж , яргалж байгаа тухай захидал бичиж байжээ.  2016 оноос хойш саяханыг хүртэл ХЭҮК Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан. Үүнтэй холбоотой ХЭҮК  Содномдаржаа , Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа тухай , үүнийг таслан зогсоохыг шаардсан албан бичгийг прокурор , тагнуул ШШГЕГ руу  явуулсан ч ганцхан прокурорын байгууллагаас л хариу иржээ.

ХЭҮК-оос С.Зориг агсны хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж, дуу алдаж байгаа нь камертай болсны үр дүн гэсэн юм. Өмнө нь цагдан хорих байрууд дахь хяналтын камерт үлдсэн бичлэгийг УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба хянадаг байсан.Гэтэл энэ албыг татан буулгахад гар бие оролцсон УИХ-ын гишүүд эрүүдэн шүүлтийг гайхаж хүлээж авч байгаад харамсаж байна гэдгээ хэлсэн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн