Эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд дэлгэвэл нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө

Зориг агсны хэрэгт ял сонссон Содномдаржаа Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. ЗГ энэ бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэ гэж мэдэгдсэн боловч үүнийг зарим гишүүд эсэргүүцлээ. Учир нь хүнийг залхаан цээрлүүлж байгаа ийм бичлэг нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. УИХ-ын гишүүн баасанхүү зориг агсны хэргийн талаар эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэнтэй холбогдуулж зарим зүйлсийг тодруулах шаардлагатай байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал эрүүдэн шүүсэн асуудал нь гүйцэтгэх ажлын шугамаар нотлогдсон гэж ойлгосон. Тэгвэл энэ 2-ыг харьцуулж үзэх хэрэгтэй. Иймээс ерөнхийлөгч болон прокурорт хандаж байгаагаа мэдэгдлээ.

О.БААСАНХҮҮ /УИХ-ЫН ГИШҮҮН/

Өчигдөр 30 орчим мунитын бичлэгийг УИХ-ын гишүүүдэд түүвэрлэн үзүүлжээ. Бичлэгт Содномдаржаа Чимгээ нарыг хэрхэн эрүүдэн шүүсэн тухай гишүүд хангалттай ярьсан. Тэгвэл баасанхүү гишүүн ч мөн ямар дүрс бичлэг үзсэн талаараа ингэж ярьлаа.

Үүнээс гадна хүн үзэхэд аймшигтай дүр зургууд бичлэг байгаа учраас нийгэмд шууд энэ бичлэгийг үзүүлэх нь 2 сөрөг талтай гэнэ. Нэгдүгээрт ийм бичлэгийг олон нийт үзээд ямар ч эерэг үр дагавар гарахгүй. Мөн хоригдлуудын ар гэрийнхэнд сэтгэл санааны хүнд цохиолт болох учраас үүнийг нийтэд дэлгэх нь буруу гэж баасанхүү гишүүн үзэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн