ҮАБЗ хуулийн байгууллагын хэн гэдэг албан тушаалтанг чөлөөлөх тухай шийдвэр гаргаагүй байна

Шүүх прокурор АТГ-ын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийг УИХ өчигдөр баталсан. Энэ хууль батлагдсан ҮАБЗ зөвлөлийг тэргүүлдэг МУ-ын ерөнхийлөгч хэмжээгүй эрхт хаан болсон асуудал байхгүй гэдгийг тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдэгдлээ. Энэ хуулиар ҮАБЗ зөвхөн хариуцлага алдсан хуулийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг чөлөөлөх саналыг л УИХ-д оруулах юм байна.

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиуд нь нийгэмд маргаан шүүмжлэлийн гол сэдэв боллоо.Тэгвэл хууль санаачлагчыг төлөөлж өнөөдөр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Энхболд батлагдсан хуулийн талаар тайлбар өглөө.Тэрээр ҮАБЗ Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч Ерөнхий прокурор түүний орлогч АТГ-ын дарга дэд дарга нарыг шууд томилдог болох хуулийг УИХ батлаагүй гэлээ.Тодруулбал хэрвээ дээрх хуулийн байгууллагын удирдлагууд хариуцлага алдаж хүний эрхийг ноцтой зөрчсөн бол тэднийг чөлөөлөх саналыг л ҮАБЗ-с УИХ-д хүргүүлэх юм байна.

З.ЭНХБОЛД / ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА/

Хуулийн байгууллага хүний эрхийг ноцтой зөрчиж эрүүдэн шүүсэн асуудал яг одоо зоригийн хэрэг дээр яригдаж байна. Энэ бол бодит жишээ.Ийм тохиолдол гарвал ҮАБЗ яаралтай хуралдаж хуулийн байгууллагын түвшинд хэн гэдэг албан тушаалтан буруу шийдвэр гаргаж ажлын хариуцлага алдсан байна түүнийг чөлөөлөх саналыг УИХ-д хүргүүлэх юм.Одоогоор Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ямар нэг хуулийн байгууллагын удирдах албан тушаалтныг чөлөөлөх зөвлөмжийг ҮАБЗ гаргаагүй байгаа гэнэ.Учир нь үнэхээр эрүүдэн шүүсэн эсэхийг хуулийн дагуу шүүхээр тогтоох юм байна.

Эрүүдэн шүүлт байсан эсэхийг тогтоохын өмнө Шүүх прокурорын одоогийн удирдлагуудыг солих юм байна. Ерөнхийлөгч ерөнхий прокурорын орлогчид СХД-ийн ерөнхий прокурор Цэрэнсодномыг томилох саналтай байсан ч энэ саналаа татахаар болсон байна. Мөн АТГ-ын дарга дэд даргад нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлээд байсан Даваа-очир Батсайхан нарыг ч мөн өөр хүмүүсээр солихоор болжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн