‘ЗӨВ ГЭР’ төслийн хүрээнд 100 айлд гэрийн иж бүрэн дулаалга, 20 айлд гэр хэлбэртэй байшин барьж өгнө.

Сонгино хайрхан дүүргийн 23-р хороонд “Зөв гэр” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд 100 айлд цахилгаан халаагууртай гэрийн иж бүрэн дулаалга хийж, 20 айлд гэр хэлбэртэй байшин барьж өгнө.

Зөв гэр төсөл Сонгино хайрхан дүүргийн 23-р дугаар хорооноос эхэлсэн. Төслийн хүрээнд тус хорооны 3 айлд цахилгаан халаагууртай иж бүрэн дулаалга хийж, 1 айлд гэр хэлбэртэй байшин барьж өгсөн. Эдгээр айлуудын дулаан алдалт эрс багасаж, нүүрс түлэхгүй дулаахан өвөлжих боломж бүрджээ. Ингээд зөв гэр төслийн үр дүнд Сонгино хайрхан дүүргийн 23-р хорооны 120 өрх, 600 орчим иргэн түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож, гэртээ дулаан тохилог амьдрах нөхцөл бүрдэнэ.

Зөв гэр төслийг УИХ-ын гишүүн Н. Учрал АНУ-ын Бригим Янгийн их сургууль, Дезерет ОУ-ын байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэхээр зориж байгаа. Үүний эхлэх нь зөв гэр төсөл болж байна.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн